Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Худалдаа хөгжлийн банкны эцсийн эзэмшигч нь Хаан банкны хувьцааг худалдаж авсан гэсэн гэрээ байхгүй. Зөвшөөрөл олгогдоогүй"

Т.Саран, iKon.mn
2021 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:19 2021/11/04

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/263095315631604

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн зорилтын 3.1-д төв банк цахим мөнгө гаргах асуудлыг судална гэсэн байгаа. Энэ нь хэр бодитой зорилт вэ? Тухайн сэдэв дээр Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо илүү чанга дугармаар байна. 

Эрсдэлтэй, хариуцлагаа өөрсдөө үүрээрэй гэсэн хариулт өгмөөргүй байна. Гарч байгаа койнуудын аль нь блокчэйн дээр үндэслэсэн, аль нь хөөсрөл гэдэг дээр мэдээлэл өгөх шаардлагатай. 

Хаан банк санхүүгийн зах зээлийн дангаараа 40-өөс илүү хувийг эзэмшдэг. Худалдаа хөгжлийн банкны эцсийн эзэмшигч нь Хаан банкны хувьцааг худалдаж авсан бол Банкны тухай хуулийг зөрчиж байгаа юм биш үү. Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч өөр банкны хувьцаа эзэмшигч байхыг хориглоно гэсэн хуулийн заалт бий. Өмнө нь Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк хоёрын хооронд ийм асуудал гарч байсан. Тухайн хоёр банк нийлснээр асуудал шийдэгдсэн. Сошиалаар яваад байгаа мэдээлэл үнэн үү гэдэг дээр хариулт өгмөөр байна. Банкны салбарт тогтворгүй байдал үүсэх гээд байна уу" хэмээн асуув. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Манай улсад таван нөлөө бүхий арилжааны банк бий. Үүний нэг нь Хаан банк. Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийг эцсийн өмчлөгч гэдгийг тодорхойлдог бичиг баримтуудыг Монголбанк аваад эцсийн зөвшөөрөл өгч байгаа. Хаан банкны хувьд 2003 онд хувьчлагдсан. Тус банкны 60 хувийг нь Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани эзэмшдэг. Тухайн компани хувьцаагаа том, жижиг янз бүрээр өнөөдрийг хүртэл арилжаалж байна. Банкны тухай хуулийг сайжруулснаас хойш тухайн банкны асуудалд Монголбанк оролцож байгаа.

Ялангуяа нөлөө бүхий хувьцаа эзэмшигчээр Худалдаа хөгжлийн банкны холбогдох хүн байна гэсэн мэдээллийг тодруулахад энэ талаар оролцоо, гэрээ байхгүй гэдгийг хэлсэн. Эцсийн зөвшөөрөл олгогдоогүй.

Хууль бусаар арилжаанд ороод хувьцаа эзэмших юм бол банкны тухай хуулиар саналыг нь түдгэлзүүлэх, хувь нийлүүлэгчдийн хуралд оролцуулахгүй байх бүхий л хязгаарлалтуудыг авах эрх нь төв банканд бий. Тиймээс ийм эрсдэлтэй зүйл гарахгүй гэж бодож байна" гэлээ. 

СЗХ-ын дарга Д.Баярсайхан "Койн нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй үнэт цаасны зах зээлийн тухай, компанийн тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд хамрагдах хувьцаа, үнэт цаас, төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий мөнгөн хөрөнгөөр баталгаажаагүй, Монголбанкны зөвшөөрөлтэй төлбөрийн хэрэгслийн шинжийг агуулаагүй компанийн хөрөнгө, хувьцааны хэлбэргүй тул ирээдүйд учирч болзошгүй эрсдэлийг төр аливаа хэлбэрээр хариуцахгүй болохыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэж байгаа.

Бидний хувьд шинээр гарч байгаа койныг судалж байгаа. Мөн олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах хүсэлтээ хүргүүлсэн. Өндөр эрсдэл учирч болох бүхий л эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна" гэв. 

Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн тогтоолын төслийн талаар байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байна. 

12:23 2021/11/04

УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж , эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгийг явуулж байна. 

Банкны тухай хуульд энэ оны эхээр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр банк хувьцаат компани хэлбэртэй, бүх банк хөрөнгийн биржид бүртгэлтэй, системийн нөлөө бүхий банкууд олон нийтэд хувьцаагаа арилжсан байх, олон нийтэд нээлттэй, ил тод ажиллахаар хуульчилсны дагуу банкны хяналт, шалгалт болон зохицуулалтыг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах, энэ чиглэлээр бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар төсөлд тусгасан байна. Дээрх хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд тусгасан гэв.

12:10 2021/11/04

Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна. 

Олон улсын болон төрөлжсөн байгууллагын сонгуульт ажилд УИХ-ын гишүүд сонгогдох нөхцөлийг бий болгохоор тус хуулийн төслийг боловсруулжээ.   

11:44 2021/11/04

Байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй 15 саналаар санал хураалт явуулж байна. Санал хураалттай холбогдуулан гишүүд санал хэлэв. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Манай улсад хүний хөгжлийн цогц бодлогыг хариуцдаг институт байхгүй. Хүнгүйгээр эдийн засаг хөгжихгүй.  Хүн ам зүйн хөгжил нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хариуцдаг. Хүн ам зүйн өсөлт биш хүний хөгжлийн бодлогыг ярьж байгаа юм. Хүнээ яаж эхийн хэвлийд олдсон цагаас нь амьдралын эцэс хүртэл нь Монгол хүн гэж ямар байх, Монгол Улсын хөгжил нь хүнээсээ хамаарна, төрийн бодлого нь яаж явах вэ гэдэг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр ч байхгүй. Боловсролын яаман дээр ч энэ асуудал байхгүй байгаа.

Тиймээс нэгэнт хүний хөгжлийн яам гэж шинээр байгуулж чадахгүй тул Эдийн засаг, хөгжлийн яаманд хүний хөгжлийг хариуцсан бүтцийг заавал оруулах шаардлагатай" гэсэн санал хэлэв. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "2010 онд бид тодорхой сан байгуулаад олимпиадад эхний гурван байр эзэлсэн хүүхдүүдийг дэлхийн 50 шилдэг сургуульд явуулсан. 50 орчим хүүхэд явсан. 80 хувь нь гадны хүнтэй суусан. Бүгд Америкийн программын компанийн ажилчид болсон. Манай улсад хүнээ бодох бодлого байхгүй.

Бид эхлээд хөгжлийн загвараа тодорхойлох ёстой. Компьютер, машин бүтээж чадах юм уу. Тэр байтугай зүү ч хийж чадахгүй. Бүтээж, өрсөлдөж чадах юмаа тодорхойлоод хүний хөгжлийн бодлогоо нэгт тавиад явах хэрэгтэй. Түүнээс биш цаас үйлдвэрлээд яам байгуулаад цааш явахгүй" гэлээ.  

10:30 2021/11/04

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Эдийн засаг, хөгжлийн сайд дан дээлтэй байвал ажил явуулахад хүндрэлтэй байгаа юм. Сангийн сайд нь Эдийн засаг, хөгжлийн сайдынхаа үгийг сонсох уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй.

Шадар сайдын түвшинд Эдийн засаг, хөгжлийн сайд ажиллаж болохгүй байгаа вэ? Мөн тус яамны дэргэд агентлаг баймаар юм. Гадаад хөрөнгө оруулалтын чиглэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байх шаардлага зайлшгүй бий. Ийм санал оруулж ирэх боломжгүй юу?" гэдгийг тодруулав. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Засгийн газрын бүтэц нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Тиймээс Ерөнхий сайдын саналыг харгалзан үзнэ. С.Бямбацогт нарын гишүүний өргөн барьсан хуульд Эдийн засаг, хөгжлийн сайд Шадар сайдтай хавсарч явахаар санал оруулж ирсэн.

Ерөнхий сайд тус яамны сайдыг Шадар сайдын түвшинд ажиллуулахыг дэмжихгүй байгаа. Өмнө нь шадар сайд бөгөөд засаг захиргааны сайд гэж байсан. Тухайн үед яамыг нь татан буулгаж байсан тохиолдол гарч байсан. Тиймээс Эдийн засаг, хөгжлийн яамыг дангаар нь байлгах санал ажлын хэсэг дээр яригдсан. Цаашдаа яамны харьяанд гадаад хамтын ажиллагаатай холбоотой хэрэгжүүлэгч агентлаг байх боломжтой талаар Засгийн газрынхантай ярилцсан" гэв. 

Байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй 15 саналаар санал хураалт явуулж байна. 

09:57 2021/11/04

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмэхээр хуулийн төслийг боловсруулжээ.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар 2021.10.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2021.09.27-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/
  • Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. 

10:30 2021/11/04

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Эдийн засаг, хөгжлийн сайд дан дээлтэй байвал ажил явуулахад хүндрэлтэй байгаа юм. Сангийн сайд нь Эдийн засаг, хөгжлийн сайдынхаа үгийг сонсох уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй.

Шадар сайдын түвшинд Эдийн засаг, хөгжлийн сайд ажиллаж болохгүй байгаа вэ? Мөн тус яамны дэргэд агентлаг баймаар юм. Гадаад хөрөнгө оруулалтын чиглэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байх шаардлага зайлшгүй бий. Ийм санал оруулж ирэх боломжгүй юу?" гэдгийг тодруулав. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Засгийн газрын бүтэц нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Тиймээс Ерөнхий сайдын саналыг харгалзан үзнэ. С.Бямбацогт нарын гишүүний өргөн барьсан хуульд Эдийн засаг, хөгжлийн сайд Шадар сайдтай хавсарч явахаар санал оруулж ирсэн.

Ерөнхий сайд тус яамны сайдыг Шадар сайдын түвшинд ажиллуулахыг дэмжихгүй байгаа. Өмнө нь шадар сайд бөгөөд засаг захиргааны сайд гэж байсан. Тухайн үед яамыг нь татан буулгаж байсан тохиолдол гарч байсан. Тиймээс Эдийн засаг, хөгжлийн яамыг дангаар нь байлгах санал ажлын хэсэг дээр яригдсан. Цаашдаа яамны харьяанд гадаад хамтын ажиллагаатай холбоотой хэрэгжүүлэгч агентлаг байх боломжтой талаар Засгийн газрынхантай ярилцсан" гэв. 

Байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй 15 саналаар санал хураалт явуулж байна. 

11:44 2021/11/04

Байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй 15 саналаар санал хураалт явуулж байна. Санал хураалттай холбогдуулан гишүүд санал хэлэв. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Манай улсад хүний хөгжлийн цогц бодлогыг хариуцдаг институт байхгүй. Хүнгүйгээр эдийн засаг хөгжихгүй.  Хүн ам зүйн хөгжил нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хариуцдаг. Хүн ам зүйн өсөлт биш хүний хөгжлийн бодлогыг ярьж байгаа юм. Хүнээ яаж эхийн хэвлийд олдсон цагаас нь амьдралын эцэс хүртэл нь Монгол хүн гэж ямар байх, Монгол Улсын хөгжил нь хүнээсээ хамаарна, төрийн бодлого нь яаж явах вэ гэдэг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр ч байхгүй. Боловсролын яаман дээр ч энэ асуудал байхгүй байгаа.

Тиймээс нэгэнт хүний хөгжлийн яам гэж шинээр байгуулж чадахгүй тул Эдийн засаг, хөгжлийн яаманд хүний хөгжлийг хариуцсан бүтцийг заавал оруулах шаардлагатай" гэсэн санал хэлэв. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "2010 онд бид тодорхой сан байгуулаад олимпиадад эхний гурван байр эзэлсэн хүүхдүүдийг дэлхийн 50 шилдэг сургуульд явуулсан. 50 орчим хүүхэд явсан. 80 хувь нь гадны хүнтэй суусан. Бүгд Америкийн программын компанийн ажилчид болсон. Манай улсад хүнээ бодох бодлого байхгүй.

Бид эхлээд хөгжлийн загвараа тодорхойлох ёстой. Компьютер, машин бүтээж чадах юм уу. Тэр байтугай зүү ч хийж чадахгүй. Бүтээж, өрсөлдөж чадах юмаа тодорхойлоод хүний хөгжлийн бодлогоо нэгт тавиад явах хэрэгтэй. Түүнээс биш цаас үйлдвэрлээд яам байгуулаад цааш явахгүй" гэлээ.  

12:10 2021/11/04

Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна. 

Олон улсын болон төрөлжсөн байгууллагын сонгуульт ажилд УИХ-ын гишүүд сонгогдох нөхцөлийг бий болгохоор тус хуулийн төслийг боловсруулжээ.   

12:23 2021/11/04

УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж , эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгийг явуулж байна. 

Банкны тухай хуульд энэ оны эхээр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр банк хувьцаат компани хэлбэртэй, бүх банк хөрөнгийн биржид бүртгэлтэй, системийн нөлөө бүхий банкууд олон нийтэд хувьцаагаа арилжсан байх, олон нийтэд нээлттэй, ил тод ажиллахаар хуульчилсны дагуу банкны хяналт, шалгалт болон зохицуулалтыг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах, энэ чиглэлээр бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар төсөлд тусгасан байна. Дээрх хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд тусгасан гэв.

14:19 2021/11/04

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/263095315631604

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн зорилтын 3.1-д төв банк цахим мөнгө гаргах асуудлыг судална гэсэн байгаа. Энэ нь хэр бодитой зорилт вэ? Тухайн сэдэв дээр Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо илүү чанга дугармаар байна. 

Эрсдэлтэй, хариуцлагаа өөрсдөө үүрээрэй гэсэн хариулт өгмөөргүй байна. Гарч байгаа койнуудын аль нь блокчэйн дээр үндэслэсэн, аль нь хөөсрөл гэдэг дээр мэдээлэл өгөх шаардлагатай. 

Хаан банк санхүүгийн зах зээлийн дангаараа 40-өөс илүү хувийг эзэмшдэг. Худалдаа хөгжлийн банкны эцсийн эзэмшигч нь Хаан банкны хувьцааг худалдаж авсан бол Банкны тухай хуулийг зөрчиж байгаа юм биш үү. Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч өөр банкны хувьцаа эзэмшигч байхыг хориглоно гэсэн хуулийн заалт бий. Өмнө нь Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк хоёрын хооронд ийм асуудал гарч байсан. Тухайн хоёр банк нийлснээр асуудал шийдэгдсэн. Сошиалаар яваад байгаа мэдээлэл үнэн үү гэдэг дээр хариулт өгмөөр байна. Банкны салбарт тогтворгүй байдал үүсэх гээд байна уу" хэмээн асуув. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Манай улсад таван нөлөө бүхий арилжааны банк бий. Үүний нэг нь Хаан банк. Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийг эцсийн өмчлөгч гэдгийг тодорхойлдог бичиг баримтуудыг Монголбанк аваад эцсийн зөвшөөрөл өгч байгаа. Хаан банкны хувьд 2003 онд хувьчлагдсан. Тус банкны 60 хувийг нь Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани эзэмшдэг. Тухайн компани хувьцаагаа том, жижиг янз бүрээр өнөөдрийг хүртэл арилжаалж байна. Банкны тухай хуулийг сайжруулснаас хойш тухайн банкны асуудалд Монголбанк оролцож байгаа.

Ялангуяа нөлөө бүхий хувьцаа эзэмшигчээр Худалдаа хөгжлийн банкны холбогдох хүн байна гэсэн мэдээллийг тодруулахад энэ талаар оролцоо, гэрээ байхгүй гэдгийг хэлсэн. Эцсийн зөвшөөрөл олгогдоогүй.

Хууль бусаар арилжаанд ороод хувьцаа эзэмших юм бол банкны тухай хуулиар саналыг нь түдгэлзүүлэх, хувь нийлүүлэгчдийн хуралд оролцуулахгүй байх бүхий л хязгаарлалтуудыг авах эрх нь төв банканд бий. Тиймээс ийм эрсдэлтэй зүйл гарахгүй гэж бодож байна" гэлээ. 

СЗХ-ын дарга Д.Баярсайхан "Койн нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй үнэт цаасны зах зээлийн тухай, компанийн тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд хамрагдах хувьцаа, үнэт цаас, төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий мөнгөн хөрөнгөөр баталгаажаагүй, Монголбанкны зөвшөөрөлтэй төлбөрийн хэрэгслийн шинжийг агуулаагүй компанийн хөрөнгө, хувьцааны хэлбэргүй тул ирээдүйд учирч болзошгүй эрсдэлийг төр аливаа хэлбэрээр хариуцахгүй болохыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэж байгаа.

Бидний хувьд шинээр гарч байгаа койныг судалж байгаа. Мөн олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах хүсэлтээ хүргүүлсэн. Өндөр эрсдэл учирч болох бүхий л эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна" гэв. 

Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн тогтоолын төслийн талаар байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байна. 

Зураг
13 | 18 | 18 цаг