Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

ХӨСҮТ-ийн PCR аппаратны тохируулгыг шинэчилнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"PCR шинжилгээний хариу зөрүүтэй гараад байна. Жишээ нь, онгоцонд суухын өмнө шинжилгээ өгөхөд сөрөг гарсан ч гаднын оронд очоод онгоцноос буухад эерэг гарч байна. Үүнээс болж манай улсад хийгдэж байгаа шинжилгээг баталгаагүй юм байна гэх хардлага төрүүлээд байна. PCR шинжилгээний хариу яагаад зөрүүтэй гараад байна вэ" гэдэг сэтгүүлчийн асуултад Шадар сайд С.Амарсайхан хариулт өглөө. 

Тэрбээр "Шинжилгээний хариу зөрүүтэй гарч байгаа асуудал бий. Энэ нь хоёр шалтгаантай.

Нэгдүгээрт, тухайн лабораторийн алдаанаас болж байна гэдэг дүгнэлт гарсан. Зарим нэг алдаатай болон, хуурамчаар шинжилгээний хариу гаргасан лабораториудад хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад даалгасан.

Хоёрдугаарт, манайд ашиглаж байгаа PCR аппарат болон Солонгос, Хятадад ашиглаж байгаа аппаратны тохиргоо өөр байдаг. Жишээ нь, гаднын орнуудад ашигладаг PCR аппаратны хариу тэр дороо гардаг байх жишээтэй. Онгоцонд суухад коронавирус илрээгүй хэр нь буухад илэрч байгаа нь далд үедээ байж байгаад илэрч байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.

Ийм хэдэн шалтгааны улмаас өмнөх нь өгсөн сөрөг хариу эерэг болох тохиолдол бий.

Тиймээс ХӨСҮТ-ийн PCR аппаратны тохируулгыг дахин шинэчлэх, хянах ажил хийгдэж байгаа. Гэхдээ их зөрүүтэй асуудал гарахгүй гэж үзэж байна" гэдэг хариулт өглөө.