Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Коронавирусийн эсрэг вакцины хугацаа дуусаагүй, хүүхдийн дархлаажуулалтад хэрэглэнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавирусийн эсрэг дархлаа тогтоох вакцины хугацаа дуусаж байгаа гэх мэдээлэлд Шадар сайд С.Амарсайхан хариулт өглөө.

Тэрбээр “Вакцины хугацаа дуусаж байгаа тул иргэдэд тарьж дуусгах гэж байна гэдэг мэдээлэл цацагдах болсон. Өнөөдрийн байдлаар хоёр сая гаруй тун Файзер, 800 гаруй мянган тун Вероселл вакцин байна. Эдгээр вакцины хугацаа дуусах болоогүй.

АНУ 5-12 насны хүүхдүүдээ вакцинд хамруулаад эхэлсэн. Манай улсад 5-11 насны 513 мянган хүүхэд бий. Эдгээр хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулахад дээрх вакциныг хэрэглэнэ.

Вакцины хангалт, нийлүүлэлт, хугацаатай холбоотой хүндрэл ойрын саруудад үүсэхгүй" гэв.