Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн хоногт зургаан аймагт COVID-19 халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн хоногт дотоодод COVID-19-ийн халдвар Улаанбаатарт 690-ээр, орон нутагт 331-ээр нэмэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд PCR шинжилгээгээр батлагдах халдварын тохиолдол буурч байна.

Орон нутагт илэрсэн тохиолдлыг аймаг тус бүрээр авч үзвэл Дархан-Уул, Орхон аймагт хамгийн олон буюу 47-53 тохиолдол илэрчээ.

Харин Говь-Алтай, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс гээд нийт зургаан аймагт халдвар бүртгэгдээгүй бол бусад аймагт 4-45 тохиолдол бүртгэгджээ.

Түүнээс гадна Говь-Алтай, Увс, Завханд хоёр хоног, Дундговьд гурван хоног халдварыхн тохиолдол илрээгүй байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийтдээ 198,985, орон нутагт 162,127 халдварын тохиолдол тус тус бүртгэгдээд байгаа юм.

(Улаанбаатар хот болон аймгуудын халдварын нөхцөл байдал сүүлийн хоногт хэрхэн өөрчлөгдсөнийг дараах зургаас хараарай)