Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын зах зээлд дахин нэг койн гарна - ADMC

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн хөрөнгийн зах зээлд нэгэн шинэ хуудас нээсэн үйлчилгээ бол крипто валют түүнийг тойрсон асуудлууд юм. Койны зах зээлийг тойроод олон мэдээлэл хөвөрдөг ч дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж буй энэ салбараас Монголын олон залуус хөрөнгө босгож хөл дээрээ тогтож, амжилт нь тэлсээр байна.

Өнгөрөгч баасан гарагт олны анхаарлыг татсан нэгэн мэдээлэл бол койны зах зээлд Монголын томоохон бизнесмэн “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд ADM койн гаргах гэж байгаагаа өөрийн цахим хуудаснаа зарлав. Энэхүү мэдээлэл нь ямар биржээр хэзээ, хэрхэн худалдаалах, нэгж үнэ нь хэд бол гэсэн олон таамгийг койн сонирхогчдод үүсгээд байна. Монголын томоохон бизнесмэн Т.Ганболдын алтан койн ажиллагаа мега төсөл, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд эргэлдэж, бүтээн байгуулалт өрнөнө гэсэн таамаг ч олны дунд байна.

 

Дэлхийн крипто арилжааны зах зээлд 5000 гаруй нэр төрлийн криптовалют байгаагийн дотор монголчууд койныг илүү мэддэг. Өдгөө 2 тэрбум орчим ам.доллароор хэмжигдэж буй крипто зах зээлийн өсөлт өдрөөр биш цагаар хурдалж байна уу гэлтэй хөгжиж эхэлсэн. Монголчууд бидэнд энэ салбарыг цаг алдалгүй ойлгох, мэдлэг мэдээллээ дээшлүүлэх, цаашлаад сонирхон судлах хэрэгцээ шаардлага зүй ёсоор гарч байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.