Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

КОВИД-19-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүсийг дархлаажуулалтын нэмэлт тунд хамруулах Эрүүл мэндийн сайдын тушаал гарчээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдвараар өвдөөд эдгэсэн иргэдийг нэмэлт тунд хамруулах тушаалыг Эрүүл мэндийн сайд гаргажээ.

Энэхүү тушаалд зааснаар коронавируст халдвараар өвчилсөн 18-аас дээш насны иргэдийг эдгэсэн өдрөөс хойш 21 хоногийн хугацаа өнгөрсөн бол дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулж болно гэж заасан байна. Ингэхдээ иргэд сайн дурын үндсэн дээр Файзер, Синофарм вакцинаас сонгон хийлгэх боломжтой.

Харин дархлаажуулалтын нэг дэх тунд хамрагдаад ямар нэг шалтгааны улмаас давтан тунд хамрагдаагүй гурван сарын хугацаа өнгөрсөн бол тухайн иргэнд дахин нэг, хоёр дахь тунг хийх аж. Ийм шалтгаантай 18-аас дээш насны иргэн Синофарм, Файзер вакцины аль нэгээс сонголт хийж хоёр тундаа хамрагдах юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс