Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдсан тухай мэдээлэл ЭМЯ-нд ирээгүй

Г.Номин, iKon.mn
2021 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны долоо хоног бүрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Хил хаагдсантай холбоотойгоор зарим төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдсан, мөн дүүргийн эмч нарыг КОВИД-19 халдварын эмчилгээнд дайчилснаас үүдэн дүүргийн эмнэлгийн үйл ажиллагаа доголдож байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулж өгнө үү?

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Эмийн асуудал дээр зохицуулалт хийж байгаа. Бүрдүүлэлт хийгдсэн. УОК дээр хил, гаалийн зохицуулалтын тусгай нэгж байдаг. Тус нэгж ажиллаж байгаа. Мөн эм ханган нийлүүлэх байгууллагууд бусад эх үүсвэрээс эм татан авах зохицуулалт хийж байна. 

Өнөөдрийн байдлаар эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдсан тухай мэдээлэл яаман дээр ирээгүй байна. Эмнэлгийн үйл ажиллагааны талаар мөн мэдээлэл ирээгүй. 

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Баярболд: Манай улс дөрвөн боомтоор эмээ татан авдаг. Эмийн дийлэнхийг Замын-Үүд боомтоор нэвтрүүлдэг учраас тодорхой хэмжээний эм, бараа бүтээгдэхүүн тасалдах нөхцөл үүснэ. Тиймээс ЭМЯ эм, эмнэлгийн хэрэгслийг шуурхай нэвтрүүлэх асуудлаар ГХЯ болон бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна. Бусад боомтоор эмээ оруулах ажлыг мөн судалж байгаа. 

- Вакцины гуравдугаар тунг хийлгэснийхээ дараа нас барсан гэх иргэнтэй холбоотой мэдээлэл өгнө үү?

Д.Баярболд: Тухайн иргэний нас баралтын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа. Нас баралтын шалтгааныг шүүх эмнэлэг эмгэг судлалын шинжилгээгээр тодруулна. Шинжилгээний хариу гарах болоогүй. 

Б.Ууганбаяр: Вакцинаас шууд хамааралтай гэдэг мэдээлэл гараагүй байна. Тухайн иргэн сүүлийн нэг сарын хугацаанд биеийн байдал нь тааруу байсан гэх яриа байгаа. Шинжилгээний хариу гарахаар албан ёсоор мэдээлэл өгнө. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.10.29/

https://www.facebook.com/iKonNews/videos/3087772861470845