Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: КОВИД-19 халдварын эсрэг вакцин дөрвөн сар хүртэлх хугацаатай дархлаа тогтоож байна

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

КОВИД-19 халдварын эсрэг вакцины дархлал тогтоц дөрвөн сар хүртэлх хугацаатай байгааг Эрүүл мэндийн яамны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр хэллээ. 

Тэрбээр "Файзер болон АстраЗенека вакцины дараах дархлаа тогтоц хэр удаан үргэлжлэх вэ гэдэг асуулт их анхаарал татаж байгаа. Өмнө нь вакцины дархлаа зургаан сар орчим тогтоно хэмээж байсан бол сүүлийн үеийн судалгаагаар дархлаа тогтоц дөрвөн сар хүртэл хугацаагаар үргэлжилж байна. Түүнээс хойш эсрэг биеийн титр тодорхойлогдохгүй байна гэх үр дүн гарлаа. Үүнийг үндэслээд коронавирусийн эсрэг вакцины дархлал тогтоц яагаад богино хугацаатай байгааг судалж эхэллээ. Мөн дархлаа тогтох хугацааг уртасгах чиглэлээр судалгаанууд хийгдэж байна" хэмээн ярив. 

 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.10.29/

https://www.facebook.com/iKonNews/videos/3087772861470845