Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн албаны ерөнхий шалгалт ирэх сард явагдана

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг 2021 оны 3 болон 6 дугаар саруудад Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх Салбар зөвлөлүүд олон нийт, мэргэжлийн байгууллагуудтай хамтран хоёр удаа зохион байгуулаад байгаа билээ.

Энэ оны намар зохион байгуулах төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нэг сарын турш явагдаж, нийт 8,313 иргэн, түүний дотор нийслэлээс 4,145 иргэн бүртгүүлжээ.

Одоогийн байдлаар шалгалтад бүртгүүлэгчдийн мэдээллийг нягтлах, баталгаажуулах үйл явц үргэлжилж буй бөгөөд шалгалтын хуваарийг 2021 оны 11 дүгээр сарын 8-нд Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулж, 11 дүгээр сарын 15-ны өдрөөс аймаг, нийслэлд тусгай хуваарийн дагуу шалгалт авах аж.

Ерөнхий шалгалтын танхим, орчинд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, гарч болзошгүй эрсдэлийг шуурхай шийдвэрлэх, шалгалтын бүртгэл мэдээллийг улсын бүртгэлийн “Хур" системтэй тулган нягтлах, шалгалтыг кибер халдлага, хөндлөнгийн нөлөөлөлгүй явуулж, мэдээлэл сүлжээний аюулгүй байдлыг хангах, интернэт сүлжээний найдвартай байдлыг хангах зэрэг арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлэх юм байна.