Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр дархлаажуулалтын явуулын 33 баг, суурин 38 цэг ажиллана

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцины явуулын 33 баг, суурин 38 цэг ажиллана.

Эдгээрт 80 багийн 304 эмч, ажилтан ажиллаж, 4,578 хүнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Вакциныг харьяалал харгалзахгүй хийж байгаа тул та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины

  • I тунд 60,
  • II тунд 161,
  • нэмэлт сэргээх тунд 2,177 буюу нийт 2,398 иргэнийг дархлаажуулсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 20 хувь байна. Мөн зорилтот бүлгийн буюу 2,947 жирэмсэн эх, 12-15 насны 676,507 , 16-17 насны 266,534 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7