Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Аймшгийн баяраар хувирах АМАРХАН АРГУУД

ikon.mn
2021 оны 10 сарын 29
Сурталчилгаа

Дуртай кино, үлгэрийн баатрынхаа дүрд орж нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөх завшаан зөвхөн Аймшгийн баяраар тохиодог. Гэсэн хэдий ч бидний үздэг олон ангит кино болон сошиал медиад үзэгдэх Аймшгийн хувирал бүр хөрсөнд буух нь ховор. Тэгвэл бүгдээрээ амар хялбар аргаар хэрхэн хувирч болох тухай сонирхоцгооё.

 

1. Coco

Feliz día de los Muertos! буюу нас барагсдын өдрийг Мексикт яагаад тэмдэглэдэг тухай  Coco анимейшний гол дүр болох Miguel хүү бид бүхэнд тод томруун ойлгуулсан билээ. Түүн шиг болохын тулд жинсэн өмд, задгай энгэртэй цамц өмсөөд  нүүр болон гарын ил харагдах хэсгийг араг яс мэт хар, цагаан өнгөөр будахад болно.

 

2. Corps Bride

Сүнс, цус сорогч үеэ өнгөрөөсөн байж болох ч амилсан сүйт бүсгүйг анхаарахгүй байхын аргагүй. Дээрээс нь загварлаг cool  биш гэж үү? Зуны улиралд өмсдөг цагаан юбка дээрээ корсет өмсчихвөл “Аймшгийн баярын хатан хаан” болох магадлал өндөр юм. Хамгийн гол нь нүүр болон мөр хэсгээ нэг өнгөнд оруулж будвал болох нь тэр.

 

3. Charlie and the Chocolate factory

Энэхүү киног үзээд шоколадны үйлдвэрт зочилж хүссэн бүхнээ ханатлаа идэхийг хүүхэд бүхэн мөрөөддөг байсан гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл яагаад аймшгийн баярын өдөр мөрөөдлөө биелүүлж болохгүй гэж! Кинонд гарах дүрийн сонголт олон учраас бохины мастер охиноос болсон болоогүй бүгдийг иддэг хүү эсвэл бүр үйлдвэрийн эзэн болох боломжтой. Бэлтгэлийн өмд, цамц байхад чиний зүгээс үс гэзэг, нүүр будалтаа хийхэд хангалттай.

 

4. IT

Үеийн үед мандан бадардаг дүр бол алиалагч. Тэр дундаа IT таны эд эсийг сэргээж, шар үсийг босгох цөөн хэдэн дүрүүдийн нэг билээ. Улаан өнгийн шаар бариад, уруулын будгаар хамар, уруулаа будах эсвэл борооны шар цув өмсөн, цаасаар завь хийчихэд чамайг анзаарахгүй байхын аргагүй л болов уу.

 

5. Addams family

Аддамсын гэр бүл бол сонгодог кино дүр. Хувирахад хялбар элдэв олон хувцас, нүүр будаг шаардагдах нь бага ба нэгэн зэрэг аймшигтай мөртлөө нууцлаг өнгө төрхийг агуулсан байдаг. Хар даашинз өмсөөд, үсээ хоёр салаа болгон хуваагаад сүлжихэд Wednesday Addams дүрээрээ гарч ирэх боломжтой.

Ийнхүү зөвхөн дүрд хувираад дуусна гэж байхгүй ээ. Аймшгийн баярыг тохиолдуулан LookTV “ДҮРД ХУВИРАХ УРАЛДААН” зарласан бөгөөд шилдэг оролцогч Instax фото камертай болох боломжтой болжээ. Мөрөөдлийн дүрдээ хувирахын сацуу түүнийгээ үүрд дурсамж болгон хадгалах фото камертай болно гэдэг гоё биш гэж үү ?

 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 18 | 18 цаг