Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

“Энхийн Манлайлал” Анагаахын Эмэгтэйчүүдийн Холбоо Монголын Анагаахын Эмэгтэйчүүдийн Холбоотой нэгдэн ажиллахаар боллоо

ikon.mn
2021 оны 10 сарын 29
Сурталчилгаа

Бидний нийгэмд таамаглашгүй их өөрчлөлтийг бий болгож буй цар тахлын энэ цаг үед ачааны хүндийг үүрч, ажлын ихийг хийж буй хүмүүс бол яах аргагүй эрүүл мэндийн салбарынхан билээ. Манай улсын эрүүл мэндийн салбарын нийт ажиллах хүчний 80 гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг тул энэ бүх ачааллыг эмэгтэйчүүд үүрч байна гэж хэлэхэд ч хэтийдэхгүй байх. 

Тэгвэл эрүүл мэндийн салбарын эмэгтэйчүүдийн манлайллыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, ажил хөдөлмөрийн нөхцөлд эерэг өөрчлөлтийг бий болгох эрхэм зорилго бүхий, “эмэгтэйчүүд бие биеэ дэмждэг байх” зарчмыг эрхэмлэдэг “Энхийн Манлайлал” анагаахын эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагааны талаар танилцуулж байна.

 

Тус холбоо нь байгуулагдаад удаагүй ч Women in Medicine подкаст, MedWomen Talk шууд ярилцлага, олон улсын хамтарсан сургалт уулзалт зэрэг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулахын зэрэгцээ 2021 оны 10-р сараас Монгол улсын эрүүл мэндийн салбарын залуу эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан анх удаа “Women in Medicine” Менторшип хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхлүүлээд байна. Энэхүү менторшип хөтөлбөр нь эрүүл мэндийн салбарын эмэгтэй манлайлагчдыг нийгэмд таниулах, залуу мэргэжилтнүүдийг чадавхжуулах, салбарын эмэгтэйчүүдийн харилцаа холбоо, танилын хүрээллийг тэлэх зорилготой бөгөөд эрүүл мэндийн салбарт удирдах, манлайлах түвшинд ажиллаж буй шилдэг 8 эмэгтэй ментороор, 8 залуу эмч мэргэжилтэн ментийгээр шалгаран оролцож байна. Уг хөтөлбөр 8 долоо хоног үргэлжлэх бөгөөд тус арга хэмжээний алтан ивээн тэтгэгчээр “ДЕНТА СОС” гэр бүлийн шүдний эмнэлэг, мөнгөн ивээн тэтгэгчээр “МОНОС КОСМЕТИКС” ХХК, хүрэл ивээн тэтгэгчээр “СОДОН ФҮҮДС”, “МОТИВА” хөхний имплант хамтран ажиллаж байна.

 

“Энхийн Манлайлал” анагаахын эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагаа богино хугацаанд олон нийтэд танигдсанаар цаашид “МОНГОЛЫН АНАГААХЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-той нэгдэж дэлхийн анагаахын эмэгтэйчүүдийн холбооны салбар байгууллага болон үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллахаар болсон байна.  

Монголын анхны эмэгтэйчүүдийн холбоо нь 2003 онд Б.Батсэрээдэнэ,  В.Сүрэнчимэг нарын санаачилгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд хожим 2010 онд дахин сэргээгдэж,  УХТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд дарга асан, АУ-ны доктор Ч.Өлзийбүрэн, АУ-ны доктор Ц.Алтаннавч нарын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулж байжээ. Тус холбооны өнөөгийн удирдлагууд ижил зорилготой үйл ажиллагаа явуулж буй шинэ залуу үедээ (“Энхийн Манлайлал” АЭХ) ажлаа шилжүүлэн өгч, цаашид зөвлөн дэмжиж ажиллахаар болсон бөгөөд “МОНГОЛЫН АНАГААХЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-ны шинэ тэргүүнээр Д.Гэрэлмаа сонгогдсон байна.

 

Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмэгтэй эмч, мэргэжилтнүүдэд ажиллах урам зориг, өөдөө тэмүүлэх, өсөн дэвжих боломжийг олгож буй тэдний үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.