Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Явган хүний гарцаар буцаж эргэх хөдөлгөөн хийсэн жолооч нарт өнөөдөр хариуцлага тооцно

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
фэйсбүүк хуудсаас авав.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, явган хүний гарцаар автомашинтайгаа буцаж эргэх үйлдэл хийсэн жолооч нарын бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан.

Уг зөрчлийг Тээврийн цагдаагийн алба бүртгэж авсан бөгөөд Зөрчил хянан шийдвэрлэх хэлтэс рүү шилжүүлээд байгаа аж.

Албаны эх сурвалжийн хэлж буйгаар тус жолооч нарт өнөөдөр хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг.

Ингэхдээ 29.1. тээврийн хэрэгслээр замын зорчих хэсгийн гадна талаар, явган хүний зам, хөвөөгөөр явсан бол хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 20,000 төгрөгөөр торгоно гэжээ.