Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Туул голын бургас, улиасанд илэрсэн шүрэн цох нь ургамлын шимэгч, бичил шавжуудаар хооллодог"

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Экологийн цагдаагийн албанаас авав.

Цахим орчинд тархаад байгаа мэдээллийн дагуу Туул голын бургас, улиасанд илэрсэн шавжийг тодорхойлохоор нийслэлийн Байгаль орчны газраас ажиллажээ.

Улмаар дээжийг Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнд шинжлүүлснээр тус шавж нь "Шүрэн цох" болохыг тодорхойлсон байна.

Шүрэн цох нь хавар эсвэл намрын улиралд үржилд орж, эмэгчин нь ирээдүйн цохнуудын хүнс тэжээл болох ургамал шимэгчдийн колонид хялбар хүрч болохуйц газарт өндөглөдөг.

Тус цохны зүйлүүд нь хэдхэн ширхгээс хэдэн зуун ширхэг хүртэл харилцан адилгүй тоотой өндөг гаргадаг бөгөөд өндөг нь ойролцоогоор нэг долоо хоног орчмын дараа авгалдай хэлбэрт шилждэг байна.

Авгалдай хэлбэртэйгээр 10-15 хоног амьдардаг. Түүний дараа бие гүйцсэн цох болохын өмнөх хүүхэлдэйн шатанд шилждэг аж. 

Шүрэн цохны амьдралын мөчлөг нь маш богинохон бөгөөд зүйлээсээ хамаарч 4-7 долоо хоног л үргэлжилдэг. Ихэнх шүрэн цохнууд нэг жилийн дотор амьдралын мөчлөг нь дуусгавар болдог.

Шүрэн цохны ихэнх төрлүүд нь жилийн турш ургамлын шимэгч, хооллогч бичил шавжууд, хувалзаар хооллодог. Өвлийн улирлыг ичиж өнгөрөөн хавар анхны шавжууд гарч ирэхтэй зэрэгцэн гарч ирдэг талаар нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

 
Гэрэл зургийн эх сурвалж: НБОГазар