Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

З.Мэндсайхан: Он дуустал мах экспортлохгүй

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. 

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болон барааны үнийг тогтворжуулахад хэрэглэх бодлогын талаар өнөөдрийн хуралдаанаар оруулж шийдвэрлэжээ. 

энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Энэ жил махны үнийг тогтвортой байлгах зайлшгүй шаардлагатай байна. Иймд махны экспортыг хязгаарлаж, он дуустал мал, мах гаргахгүй. 

Мөн ургац сайн байгаа. Одоогийн байдлаар ургац хураалт 80 гаруй хувьтай явж байна. Нийт 480 орчим мянган тонн үр тариа хурааж авсан. Энэ жил тариалалт нэмэгдсэнтэй холбоотойгоор  гурилын үйлдвэрүүдэд улаан буудайн илүүдэл гарч байгаа. Иймд 100-150 мянган тоннтой тэнцэх шаардлага хангасан улаан буудайг буюу илүү гарсан нөөцийг Засгийн газар эх үүсвэр гарган худалдан авч, газар тариалангийн үйлдвэрүүдийг дэмжих шийдвэр гаргалаа.

Ургамлын тос дэлхийн зах зээлд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 60 орчим хувийн өсөлттэй явж байна. ХХААХҮЯ дараагийн Засгийн газрын хуралдаанаар дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчийг борлуулалтын НӨАТ-аас чөлөөлөх хуулийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.

Бүх төрлийн будааг импортлоход буюу тээвэрлэхэд үүсээд буй асуудлыг урд хөрш болон ГХЯ, ЗТХЯ-тай хамтран шийдвэрлэхээр болсон. Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт нь зогссон 190 орчим вагон бий. Хятадын талаас урьдчилсан байдлаар арваннэгдүгээр сарын 1-нээс 30 орчим вагоныг нэмж гаргах хүсэлтийг бид өгсөн. Баттай хариу гараагүй байна.

Нарийн ногооны асуудал нь Эрээн хотод гарсан КОВИД-19-тэй холбоотойгоор үүсэж байгаа. Ийм учраас цаанаас ирэх тээвэр Замын-Үүд рүү шууд ирэх боломжийг судалж байна" гэв. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/Mongoliagovernment/videos/585354926017234