Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Ажлаас халшрах өвчлөлийн гурван шинж тэмдэг

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
range.co

Ажлаас халшрах өвчний талаар Сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэнд сэтгэл зүйн зөвлөмж, зөвлөгөө өгч байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ажлаас халшрах өвчлөлийг ажлын байранд зохицуулж чадаагүй ужгирсан стресс гэж тодорхойлсон байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/4567052730025868

Тэрбээр "Удирдах албан тушаалтан, менежер, гэртээ байгаа ээж нар, ачаалал ихтэй оюутан, харилцаа нь асуудалтай хосууд, өвчтэй хүн асарч байгаа хүмүүст халшрал үүсэх эрсдэл хамгийн өндөр байдаг. Мөн гэр бүл салалтын эхэн, дунд, дараах үйл явцад халшрах эрсдэлтэй.

Халшралын гурван шинж тэмдэг:

  1. Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ уурлаж, бүх асуудал нь том юм шиг санагддаг болох
  2. Байнгын өвчлөл буюу бие нь байнгын зовуурьтай байх
  3. Сэтгэл зүйн гэнэтийн асуудалд орох

Танд дээрх шинж тэмдэг төрж байгаа бол чухалд авч үзэн арга хэмжээ авах нь зөв. Гэхдээ оройны нойроо бүтэн авах, өөртөө анхаарал тавих гэх мэт богино хугацааны аргаар эмчлэх нь зүйтэй" гэв.