2021/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.97₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-5°
B30
УЛААНБААТАР
10°
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-3°
12:00
S32
13:00
S30
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
20:00
S29
21:00
S29
22:00
S29
23:00
S29
-1°

“Улаанбаатар” олон улсын кино наадмаар Энэтхэг, Франц, Орос зэрэг есөн орны 18 уран бүтээлийг үзэгчдэд хүргэнэ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Улаанбаатар” 13 дахь удаагийн Олон улсын кино наадам (УБОУКН)-ыг 2021 оны аравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр мэдээллээ. 

Уг кино наадам нь НЗДТГ, Нийслэлийн Соёл, Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран Соёлын Яам, Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яам, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Оросын Соёл Шинжлэх Ухааны Төвийн дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой юм. 

Энэ жилийн наадмын онцлох орноор ОХУ сонгогдсон ба зохион байгуулагчид Канн, Берлин, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, 2020-2021 онд бүтээгдсэн Орос, Франц, Герман, Иран, Мьянмар, Швейцар, Энэтхэг, Япон болон Монголын бүрэн хэмжээний 18 уран сайхны киног “Нээлтийн кино”, “Олон улсын кино хөтөлбөр”, “Монгол киноны хөтөлбөр”, “Үзэхийн хязгаар” хэсгээр үзүүлэхээр бэлтгэжээ. 

Кино үзвэрээс гадна наадмын хүрээнд кино уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлж, бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монгол ба Зүүн Өмнөд Азийн Бүсийн Кино Форум”, “Авдраа уудал” киноны ерөнхий зураачийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, Соёлын Яамтай хамтран “Кино Форум”-ыг тус тус зохион байгуулах аж. 

Мөн энэ удаад наадам зохион байгуулагчид 1959 онд Москвагийн олон улсын анхдугаар кино наадмаас Ариунаад тоглосон жүжигчин П.Цэвэлсүрэн шилдэг эмэгтэй дүрээрээ мөнгөн медаль авсан “Ардын Элч” киног онцолж, үндсэн постерын дизайныг бэлтгэсэн бөгөөд “Үзэхийн хязгаар” хэсэгт тус киног англи хадмал орчуулгатай гаргана.

Үүнээс гадна Монголын кино урлагийн түүхэнд бүтээгдсэн шилдэг кино бүтээлийн зурагт хуудсаар “Монгол киноны хөмрөгөөс” үзэсгэлэнг МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зайд гаргахаар ажиллаж байгааг мэдээллээ. 

Наадмын үзвэр болон “Кино форум” Тэнгис кино театрт зохион байгуулагдах бөгөөд наадмын дэлгэрэнгүй хөтөлбөр, кино танилцуулга болон “Кино форум”, “Авдраа уудал” сургалтад бүртгүүлэх мэдээллийг наадмын албан ёсны www.facebook.com/ubiff  болон www.ubiff.mn вэб хуудсаар орж авах боломжтой. 

 

ВИДЕО: 

x