Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

90 сая төгрөгийн сантай гадаад хэлний тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 12
Сурталчилгаа

“Гэгээ” боловсролын төвөөс ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан 4 дэх жилдээ “Гэгээн гүүр” англи, хятад хэлний сургалтын бүтэн жилийн тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа.

2018 оноос эхлэн жил бүр зарлагдсан уг тэтгэлэгт хөтөлбөрт урьд нь зөвхөн Улаанбаатар хотын сурагчдыг хамруулдаг байсан бол энэ жилээс орон нутгийн сурагчдад боломж олгож байгаагаараа онцлогтой. Тэтгэлэгт хөтөлбөр хоёр үе шаттай явагдах бөгөөд 21 аймаг, 9 дүүргээс хүсэл мөрөөдлийнхөө төлөө тасралтгүй суралцах зорилготой тус бүр 1 сурагчийг буюу нийт 30 сурагчийг шалгаруулна.

 

“Гэгээн Гүүр” тэтгэлэгт хөтөлбөр нь өсвөр үеийнхэнд англи, хятад хэлийг академик түвшинд эзэмшүүлэн, мэдлэг боловсрол, хандлага, хувийн ур чадваруудаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой.

Тэтгэлэгт тэнцсэн сурагчдад 3 сая төгрөг хүртэлх сургалтын эрх олгох бөгөөд сурагч англи, хятад хэлээс сонгон өөрийн одоогийн түвшнээс эхлэн академик түвшинд хүртлээ суралцана. Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт 2 үе шаттай явагдана. Эхний шатанд сурагчид удирдамжид заасан сэдэв, шаардлагын хүрээнд эх хэл дээрээ эссе бичиж 2021 оны 10 сарын 20-ны дотор contact@gegee.edu.mn хаягаар илгээнэ.

Эссе бичсэн сурагчдаас 90 оролцогч 2 дугаар шат буюу ярилцлагын шатанд уригдана. (Дэлгэрэнгүй удирдамжийг эндээс хараарай).

Ярилцлагын шатаас сонгогдсон шилдэг 30 сурагч 11 сарын 1-ний өдөр батламжаа гардан авч, сургалтдаа хамрагдаж эхэлнэ.

“Гэгээ” боловсролын төвийг үүсгэн байгуулагч, хятад хэлний нэрт орчуулагч, доктор, профессор Д. Болдбаатар багшийн монгол гэр сургалтын өвөрмөц арга барилтай төв гэдгээр нь хүмүүс андахгүй. Уг арга барилаар дамжуулан “Гэгээ”-ийнхэн англи, хятад, япон хэлийг сэтгэлд хөнгөн аргаар монголчууддаа эзэмшүүлэхийг зорин 6 дахь жилдээ ажиллаж байна. 2019 онд оюуны өмчөөр баталгаажсан Монгол гэр сургалтын арга барилын цөм нь сэтгэл тогтох буюу анхаарал төвлөрөл, давталт, чангаар дуудан уншихад оршино.

 

Гэгээ Боловсролын Төв нь насанд хүрэгчдийн англи хэл, хятад хэлний цогц сургалт, бүх насны хүүхдүүдэд зориулсан урт болон богино хугацааны англи, хятад хэлний анги, цагаан толгой, шатрын сургалттай. Та “Гэгээн гүүр” тэтгэлэгт хөтөлбөр болон сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Гэгээ Боловсролын Төвийн фэйсбүүк хуудас, цахим хуудсаар зочлох эсвэл 7700-4567 дугаарын утсаар холбогдоорой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.