Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгинохайрхан дүүргийн найман хороонд гэрэлтүүлэг хийж байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд “Дэд бүтцийн хөгжил–Сонгинохайрхан, Баянзүрх, Дархан, Сэлэнгэ” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт 6,800 ширхэг гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 13 хороонд угсралтын ажил бүрэн дуусаж, найман хороонд үргэлжилж 5,178 ширхэг гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгээд байна.

Түүнчлэн 2,826 ширхэг гэрэлтүүлгийн ажил бүрэн дууссаныг Улсын комисс хүлээн авсан тухай Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлэв.