“Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай” Монгол Улс болон Перу Улс хоорондын хэлэлцээр 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэв.
Ингэснээр Монгол Улсын энгийн паспорт эзэмшигч иргэд 25 улс, үүнээс Латин Америкийн долоон улсад визгүй зорчдог болж байна.
Монгол Улс болон Бүгд Найрамдах Перу Улс хоорондын харилцан визгүй зорчих хэлэлцээрт 2021 оны тавдугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зуржээ.