Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Таван толгой түлш компанийн үйлдвэрийн ажилчдын НД-ын өрийг барагдуулна. Үйлдвэрийн удирдлагуудад хариуцлага тооцно"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн ажилчид үндсэн цалингаа бүтнээр нь олгохгүй, урамшуулал, цалингаа ямар ч нотлох баримт хэлэхгүй хасаж байна гэх шалтгааны үндсэн дээр ажил хаялт зарласан талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл өнөөдөр сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар Эрчим хүчний яамнаас мэдээлэл хийх үеэр дээрх асуудалтай холбоотойгоор гарсан шийдвэрийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр "Үйлдвэрийн ажилчдаас нийгмийн даатгалын өрийг яаралтай барагдуулах, ажлын хувцасны нормыг шинэчлэх, цалин хөлсийг цаг хугацаанд нь тавих болон хамтын хэлэлцээрийг албажуулах тухай хүсэлтийг бидэнд ирүүлсэн. 

Хэвлэлээр гарсан зарим мэдээлэл нь ташаа мэдээлэл байсан. Жишээлбэл, үйлдвэрийн ажлын хувцас огт олгодоггүй гэснийг  шалгаж үзэхэд зуны болон өвлийн ажлын гутал, хувцсыг одоо байгаа журмын хүрээнд хангаж ирсэн. Мөн ажлын байран дээрээ цайны газар ажиллуулан хоол ундаар хангаж, цалин хөлсийг нь сая сарын урамшууллын хөлсийг хоёр хувааснаас бусдаар тавьж байгаа юм билээ.

Харин нийгмийн даатгалын 6.5 тэрбум төгрөгийн өр үнэн байсан. Энэ долоо хоногт багтаан өрийг барагдуулахаар санхүүжилтийн асуудлыг шийдсэн. Маргааш бараг өр төлбөр нь барагдах байх.

Түүнчлэн банктай холбоотой гомдлыг ажиллагсдаас тавьсан. Ажилчид цалингаа нэг банкаар авдаг нь зээл авах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдалтай тулдаг тул цаашид банкны тоог нэмж, хүссэн банктай хамтарч ажиллах шийдвэр гарган, сая гүйцэтгэх удирдлагад үүрэг өгсөн.

Нөхцөл байдлыг маргаанд хүргэхгүйгээр асуудлыг шийдэх боломж байсан. Шуудхан хэлэхэд үйлдвэрийн удирдлагууд хариуцлагагүй ажилласан байна лээ. Бид хариуцлага тооцно. Дахин ийм алдаа гаргахгүй байхаар үүрэг даалгавар өгсөн” гэв.