Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Франц улсаас гал түймэр унтраах зориулалттай 21 машин иржээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
ОБЕГ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд 14,985,000 еврогийн өртөг бүхий дөрвөн төрлийн 42 автомашин 2021 онд бүрэн нийлүүлэгдэж дуусах юм.

Онцгой байдлын ерөнхий газар, Франц улсын “Десотел” компанитай 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр байгуулсан гэрээний дагуу эхний ээлжийн гал түймэр унтраах үндсэн албаны хоёр төрлийн 21 автомашин иржээ.

Уг машинуудыг хүлээн авах арга хэмжээ маргааш Сүхбаатарын талбайд болох нь.

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр гал түймэр унтраах үндсэн албаны автомашин хүлээн авч байгаатай холбогдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн болон гал түймэр унтраах үндсэн албаны автомашины жолооч нарын сургалт, ашиглалт, засвар үйлчилгээний дадлага сургуулийг есдүгээр сарын 24-29-ний өдрүүдэд зохион байгуулжээ.

Маргааш төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллага шинэ автомашинаа хүлээн авах юм байна.