2021/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.97₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-5°
B30
УЛААНБААТАР
10°
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-3°
11:00
S30
12:00
S32
13:00
S30
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
20:00
S29
21:00
S29
22:00
S29

Хятадын төв банк криптовалютын бүх гүйлгээг хориглолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг

Баасан гарагт Хятад улсын төв банк криптовалюттай холбоотой бүх төрлийн гүйлгээг хууль бус хэмээн зарлажээ.

Мөн интернэтээр дамжуулан Хятадын иргэд гадаадын крипто биржүүдээр үйлчлүүлэхийг хориглосон байна. “Биткоин, этериум зэрэг коинууд нь хууль бус бөгөөд зах зээлд төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэх чадваргүй” гэж Хятадын төв банкны мэдэгдэлд өгүүлжээ.

Уг мэдэгдлийн дараа биткоины ханш 5.7 хувиар, этериумын ханш 9 орчим хувиар тус тус унасан байна. Алткоинууд гэгддэг бусад төрлийн криптовалютуудын ханш ч бас нийтээрээ унажээ.

“Хууль бус санхүүгийн үйл ажиллагаа явуулсан этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, хариуцлага хүлээлгэх болно. Гадаадын биржүүдээс Хятадын иргэд интернэтээр дамжуулан үйлчилгээ авбал бас хууль бус үйл ажиллагаанд тооцно” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Криптовалют нь Хятад улсад санхүүгийн дэг журмыг алдагдуулж, луйвар, мөрийтэй тоглоом, мөнгө угаалт зэрэг хууль бус үйл ажиллагаа хөгжих хөрс суурь болж байгааг мөн дурджээ.

Төв банк криптовалютын хууль бус үйл ажиллагаатай тэмцэхдээ Хятадын Кибер орчны Зохицуулах Газар, Ардын Дээд Шүүх, Мэдээллийн Технологи, Аж үйлдвэрийн Яам, Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам зэрэг төрийн байгууллагуудтай хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.

Хятадын төв банкны уг мэдэгдэл нь өнөөдрийг хүртэл виртуал хөрөнгийн зах зээлийг эрх баригчдын зүгээс зохицуулах гэсэн хамгийн том оролдлогод тооцогдож байна.

Гэхдээ нэгэнт эрчээ авсан шинэ салбарын хөгжилд саад хийх боломжгүй гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. “Хятадын эрх баригчдын авсан арга хэмжээ богино хугацаандаа крипто зах зээлд том цохилт болох нь эргэлзээгүй. Гэхдээ хөгжлийг нь зогсоох боломжгүй юм. Уг салбар гэрлийн хурдаар хөгжиж байгаа. Үүнийг хориглох талаар бодох нь сайнаар хэлбэл өөдрөг, муугаар хэлбэл гэнэн санаа юм” гэж Их Британид төвтэй Freetrade финтек компанийн ахлах шинжээч Даниэл Лэйн тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Business Insider

 

x