Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

О.Содбилэг: ОХУ-аас есдүгээр сард багтан 1,500, ирэх сард 44,000 тонн АИ-92 бензин авахаар боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Шатахуун импортлогч компаниудын нөөц хомсдож, нийслэлд ердийн хэрэглээний 3-5 хоногийн үлдсэнээ есдүгээр сарын 23-нд мэдэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор шатахуун импортлогч манай улсын компаниуд экспортлогч тал болох ОХУ-ын Роснефть компанийн төлөөлөлтэй уулзжээ.

Тус уулзалтын үр дүнд есдүгээр сард 1,500 тонн АИ-92 бензин, аравдугаар сард 44,000 тонн АИ-92 бензин, мөн энэ сард ачигдаагүй байсан 10,000 тонн АИ-92 бензин авахаар болсон талаар Петровис ойл ХХК-ийн ерөнхий захирал О.Содбилэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Тус уулзалтад манай талаас УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр, АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Н.Энхцогт болон бусад шатахуун импортлогч компаниудын удирдлагууд оролцож байна.