Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ХУВЦАСНЫ АНХНЫ ИЖ БҮРЭН ҮЙЛДВЭР НЭЭГДЛЭЭ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 23
Сурталчилгаа

Дөнгөж төрсөн шинэхэн нярайгаас эхлээд цэцэрлэгийн насны хүүхдийн хувцас үйлдвэрлэгч ҮР МИНЬ брэнд шинэ үйлдвэрээ нээлээ. Энэхүү үйлдвэр нь нярай хүүхдийн хувцас үйлдвэрлэхэд зориулагдсан тусгай стандарттай, ариун цэврийн шаардлага хангасан анхны үйлдвэр гэдгээрээ онцлог. Шинэ үйлдвэр нээгдсэнээр брэндийн хүчин чадал 5 дахин нэмэгдэж сардаа 6000 бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчиддээ хүрэх боломжтой. Нээлтийн ёслолын үеэр Үр минь брэндийн үүсгэн байгуулагч Уянга үйлдвэрээ тохижуулахдаа ажиллаж байгаа хүмүүстээ тав тухтай байхыг хамгийн эхэнд тавьснаа хэллээ.

Үйлдвэрийн нээлтийн тууз хайчлах ёслолын ажиллагаанд Үр минь брэндийн хоёр дахь шатны хөрөнгө оруулагч О.Болдбаатар захирал, "MCS" группийн дэд ерөнхийлөгч, шарк Д.Энхтүвшин, Голомт банкны байгууллага хариуцсан газрын захирал З.Мягмардорж, Rhinos Инвестмент ҮЦК ХХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Н.Цэвэгмид, Европын сэргээн босголт хөгжлийн банкны бизнесийн зөвлөх үйлчилгээ хөтөлбөрийн менежер Г.Түвшинжаргал, “БрэндАртэ” компанийн үүсгэн байгуулагч, захирал Б.Мөнгөнсар болон бусад зочид оролцлоо.

 
 
 
 

2018 оны 11-р сард брэндийн үүсгэн байгуулагч Уянга нь хүүдээ зориулж урласан бүтээгдэхүүнээ зах зээлд анх нэвтрүүлж байсан бол өдгөө Улаанбаатар хот болон хөдөө орон нутагтаа нийт 11  салбар, гэрээт борлуулагчаар дамжуулж хэрэглэгчиддээ хүрэхээс гадна Америк болон Япон, Австрали улсад гэрээт салбаруудтай. Өнөөдөр тэд шинэ үйлдвэрээ нээж хүчин чадлаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ брэндийнхээ концепц, лого дизайныг бүрэн шинэчилснээр брэндийн өсөлт хөгжлийнхөө түүхэнд цоо шинэ нэгэн хуудсыг нээж байна. Брэндийн шинэчлэлийг EBRD Европын сэргээн босголтын банкны дэмжлэгтэйгээр маркетингийн зөвлөх үйлчилгээний BrandArte компанитай хамтран бүтээжээ.

 
 
 
 
 

Бүтээгдэхүүн нэг бүрээ монгол хүүхдийн биеийн өсөлт хөгжлийн онцлогт тохируулан нухахгүй улайлгахгүй, хөдөлгөөнд саадгүй тав тухтай байхаар бодож, туршиж урладаг. Ингэхдээ нялх нярай хүүхдийн зөөлөн арьсанд хамгийн тохиромжтой, олон улсын стандартад нийцсэн, угаалгын дараа агшихгүй, хатуурахгүй дээд зэрэглэлийн 100% хөвөн даавуу болон 100% ноолууран материалыг ашигладаг.  Шинэ үйлдвэрийн нээлтийг тохиолдуулан Үр минь брэнд “COMFY BABY” 2021 оны намрын шинэ коллекцио танилцууллаа.

 
 
 

Бага насны хүүхдийн харааны онцлогт тохируулан тэд бүтээгдэхүүндээ байгалийн зөөлөн пастел өнгийг сонгодог. Өдөр тутамдаа өмсөхөд хамгийн тухтайгаас гадна хувцсан дээрх аав, ээж, эмээ өвөө нарын бяцхан үрсээ хайрлаж энхрийлэн өхөөрдөн хэлдэг эгдүүтэй, хөгжилтэй үг хэллэгээр дамжуулан гэр бүл бүрт аз жаргалтай, нандин дурсамж, үнэ цэнийг бэлэглэхийг тэд зорьдог.

 
 

Нээлтийн үеэр Анхны шинэ загварын дуудлага худалдаа явагдаж 1 сая төгрөгөөр үнэлэгдлээ. уудлага худалдааны нийт орлогыг нярай, бага насны хүүхдийн асаргааны төвд сайн үйлсийн хандив болгон илгээх юм. Ийнхүү хүүхдийн хувцсыг маш чанартайгаар, бүх сэтгэлээ шингээн урладаг бүтээгдэхүүний материалын чанар, үнэ цэнэ болон бизнесийнхээ ёсзүйгээр ялгарсан нэгэн үйлдвэр манай улсад нээгдлээ. Импортоос хараат манай улсын хувьд хэрэглэгчдийнхээ хайртай, хүсэмжит брэнд болсон ҮР МИНЬ-чүүд богино хугацаандаа дотоодынхоо хэрэгцээг хангаж, урт хугацаандаа монгол улсынхаа онцлог, ялгарлыг таниулан олон улсын зах зээлд  гарахаар зорьж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.