Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, шатахууны асуудлыг хэлэлцэнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар болжээ.

Хуралдаанаар шатахууны хомсдлын талаар хэлэлцэх аж. 

Шатахуун импортлогч компаниудын нөөц хомсдож, нийслэлд ердийн хэрэглээний 3-5 хоногийн үлдсэнээ есдүгээр сарын 23-нд мэдэгдсэн. Иймд байгаа нөөцөө хүртээмжтэй хуваарилах, эмнэлэг, онцгой байдал, цагдаа зэрэг байгууллагад зориулан аюулгүйн нөөцөө хадгалах зорилгоор иргэдэд хязгаарлалт тогтоон борлуулж байгаа юм. 

Хэдийгээр импортлогч компаниуд урт хөршөөс монголчуудын сар гаруйн хугацааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний шатахууныг захиалаад буй ч төмөр замын нөхцөл байдлаас шалтгаалж, манай улсад ирэх хугацаа удааширч байгаа юм. 

Энэ талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Хөх хотоос Улаанбаатар руу ердийн үед вагон тавигдахад 10-14 хоногийн дараа ирдэг юм байна. Бид энэ хугацааг 5-7 хоног болгох төлөвлөгөөтэй зохицуулалт хийж байгаа. Замдаа 2-3 цэг дээр зогсож хугацаа алддаг байдлыг арилгахаар ажиллаж байна. Шатахууныг хязгаарлалттай олгож байгаа хугацаанд багтаж бензинийг татан авахаар ажиллаж байгаа гэсэн үг" хэмээсэн билээ.

 

Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.