Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын дохионы хэлний өдөрт зориулсан тайван жагсаал болно.

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ботаник кампусд болно.  

08:30-18:00 цагт "Монголын уламжлалт нэгтгэмэл анагаах ухаан: Хөгжлийн ололт, чиг хандлага, хэтийн төлөв-1" олон улсын эрдэм шинжилгээний хурал  болно.  

Төрийн ордонд 

11:00 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Төв цэнгэлдэх хүрээлэнд 

13:00 цагт "Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021" үзэсгэлэн худалдааны хаалт болно.

Д.Сүхбаатарын талбайд

14:00 цагт Олон улсын дохионы хэлний өдөрт зориулсан “Өөдлөн дэвжсэн сонсголгүй олон нийтийг алдаршуулья” тайван жагсаал болно. 

"Буман залуус" хороололд

15:00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборын баруун талд байрлах "Буман залуус" хороололд тус хороололд орон сууц худалдаж авсан ч гэрчилгээгээ авч чадаагүй байгаа иргэд жагсаал зохион байгуулна.