Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 1,164 , орон нутагт 1,632 хүн коронавирусийн халдвараар өвчилж, есөн иргэн нас баржээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,796 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 269,476 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,164 нь нийслэл хотод,
  • 1,632 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 4,212 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны есөн хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Тодруулбал,

  • 41-60 насны - хоёр
  • 61-80 насны – долоон хүн нас барсан талаар ЭМЯ мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,010 хүн эндээд байна.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 
ЭМЯ

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 22,387 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 53,056 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-14,201
  • Хүндэвтэр- 5,920
  • Хүнд-1,904
  • Маш хүнд-362 хүн байна.
Халдварын тархалт нэмэгдэх шалтгаан нь хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн арга хэмжээ, коронавирусийн дельта хувилбарын давлагаатай холбоотой гэдгийг мэргэжлийнхэн тайлбарлаж буй. Иймд иргэдийг хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалтаа тогтмол зүүхийг сануулж байна.