Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Зочил 10000 хүнд онлайн худалдааны мэдлэгийг олгож чадлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 17
Сурталчилгаа

Зочил гэж юу вэ?

 

Зочил нь хүн бүрийг онлайн худалдааны бизнес болон нэмэлт орлогын эх үүсвэртэй болгох, үйл ажиллагааг нь автоматжуулах зорилготой Монгол залуучуудын хийж бүтээсэн платформ юм. Манай платформоор Монгол орон даяар та өөрийнхөө бүтээгдэхүүнийг онлайнаар худалдаалах бүрэн боломжтой төдийгүй Ковид-19 цар тахлын үед ашиг орлогоо алдахгүйгээр нэмэлт борлуулалтын сувагтай болж ч чадах билээ.

Өдрөөс өдөрт дэлхийн худалдааны салбар илүү өндөр дэвшилтэт технологийн тусламжтай хурдацтай хөгжиж байгаа бөгөөд “Зочил Технологи” ХХК-ийн залуус 2 жилийн хугацаанд маш шаргуу ажилласнаар Монголын 10,000 худалдаа эрхлэгчдэд технологийн мэдлэг олгож чадсан.

 

Зочил худалдааны платформын тусламжтайгаар 800 үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид үйл ажиллагаагаа автоматжуулж, бүтээмжээ дээшлүүлснээр үнэт цагаа хэмнэх боломжтой болсон. Мөн бид хүргэлт, төлбөр тооцоо, fintech-ийн салбарын үйл ажиллагааг дэмжих, хамтран эко систем бий болгох, дараагийн шилжилтийг хийхээр ажиллаж  байна. Энэхүү худалдааны салбарын шилжилт нь нас, хүйс, мэргэжил, боловсрол харгалзахгүй бөгөөд хүн бүхэн өөрийн онлайн худалдааны бизнесээ эхлүүлэх, дэлхийн брэндийг бүтээх боломжтой платформыг бид бүтээсэн юм. Бид технологиор дамжуулан хувиараа хөдөлмөр эрхлэгч, баялаг бүтээгчдийг дэмжиж, худалдан авагч биш үйлдвэрлэгч болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой стартап компани юм.

ZOCHIL VERSION 2-ыг бид танилцуулахдаа бэлэн боллоо

Анх “Зочил Технологи” компани маань 2019 онд байгуулагдаж 2020 онд хамгийн анхны бүтээгдэхүүнийг гаргаснаас хойш өнөөдөр Zochil Version 2-оо танилцуулж байна.

 

Zochil Version 2 дараах давуу талуудтай:

1. Онлайн худалдааны бусад технологиудтай бүрэн холбогдох чадвартай дэд бүтцийг хөгжүүлсэн.

Бид ямар ч төлбөрийн хэрэгсэл, хүргэлтийн систем, маркетинг борлуулалтын системтэй шууд холбогдох боломжтой болсон.

2. Зочилын нэмэлт боломжууд

  • Онлайн маркетингийн багажууд нэмэгдсэн
  • Фэйсбүүк пэйж хуудсаа вэбсайт болгох боломжтой болсон
  • Санхүүгийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн

3. Зочил ашиглахад илүү амар болсон.

Зочил онлайн худалдаа удирдлагын гар утасны аппликейшн, dashboard болон харилцагчдын вэбсайтын загварууд шинэчлэгдсэн.

 

Version 2 нь гадагшаа гарах харилцаа холбооны гүүрээ тавих эхний алхам бөгөөд fintech, маркетинг, борлуулалт, хүргэлтийн компаниуд Зочилтой холбогдож чадна. Бид маш олон IT компаниудыг дэмжиж ажиллах, бие биенийхээ бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдад хүргэх боломжийг нээсэн. Тэгэхээр бизнесийн байгууллагууд манай платформоор онлайн худалдаа эрхлэгчид рүү бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх боломжтой. Ийнхүү худалдааны салбарын дэд бүтцийг бий болгосон нь хоёр дох томоохон алхам болоод байна.

Мөн бид уриа үгаа илүү том цар хүрээтэй болгож E-commerce for everyone гэж өөрчилсөн. Ингэснээрээ бид хүн бүрт онлайн худалдааны бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Та хөдөө амьдардаг ч байсан бай, оюутан ч бай, гэртээ хүүхдээ хардаг ч бай, давхар ажил эрхэлдэг, шинээр бизнесээ эхлүүлэх гэж байгаа бол Зочилоор дамжуулж өөрийн гарааны бизнесээ эхлүүлэх боломжтой.

VERSION 1-ээс VERSION 2 хүртлээ бид юу хийсэн бэ?

 

Бид анх Онлайн худалдааны салбарыг автоматжуулж, илүү амар хялбар болгож, цар тахлын үед бизнесийн орлогыг илүү тогтвортой болгох, онлайн худалдааны платформыг хөгжүүлэхийг зорьсон ба одоогоор 800 гаруй хувь хүн, албан байгууллага, онлайн дэлгүүрийг автоматжуулж дээрээс нь зуу зуун брэндийг гарч ирэхэд нь дэмжин ажиллаж байна.

Зочил платформоор олон бизнес эрхлэгч нар зардлаа бууруулж, өөрийн гэсэн гарааны бизнестэй болж чадсан. Зардлаа бууруулж, өөрсдийн гэсэн гарааны бизнестэй болж байгаа нь бидний хувьд хамгийн сайхан үйл явдал байлаа. Энэхүү хугацаанд 4 ажилтантай байсан бол 18 болсон төдийгүй Монголын томоохон хүргэлт, төлбөрийн системүүдтэй хамтын ажиллагаагаа эхлүүлж амжилттай явж байна. Гадны системүүдтэй холбогдох тал дээр судалгаануудыг эхлүүлсэн.

2020 онд Монголын шилдэг стартапаар шалгарсан. Мөн JICA болон Мобиком корпораци, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран хэрэгжүүлсэн “MonJa Startup Accelerator Program” хөтөлбөр, стартапуудын дунд зохиогддог дэлхийн тэмцээн болох Startup World Cup Mongolia 2021, дэлхийн онлайн худалдаа эрхлэгчдийн чуулга уулзалт болох Ecom World 2021, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ ICT EXPO 2020, Digital Nation 2021-т оролцон амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж байна. Тэгэхээр тун удахгүй та бүхэн Zochil Version 2-ын цоо шинэ боломжуудыг бизнестээ хэрэглэх болно.

 

Одоогийн байдлаар бид 800 компанийн худалдааны зардлыг бууруулсны үр дүнд 8 тэрбум төгрөгийг худалдаа эрхлэгчид хэмнэж, үйлдвэрлэл, бизнес хөгжүүлэлтэндээ хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлсэн. Үүнээс гадна бид 10,000 хүнд 2 жилийн хугацаанд онлайн худалдааны мэдлэгийг олгочихоод байна.

2040 он гэхэд бүх худалдааны 95 хувь нь онлайн худалдаагаар явагдана гэсэн судалгаа байгаа ба Зочил энэхүү технологиороо олон улсын худалдааны салбарт нэвтрэх, дэлхийн хэмжээний брэнд бий болгох, дэлхийн хэмжээний бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэвтрүүлэх томоохон зорилт тавин ажилласаар байна.

ТА БИДЭНТЭЙ НЭГДЭЖ ХУДАЛДААНЫ САЛБАРЫГ ХУРДАСГАХДАА БЭЛЭН ҮҮ?

 

Холбогдох утас: 7777-8787

И-мэйл хаяг: info@zochil.shop

Website: www.zochil.mn

Facebook хаяг: Zochil - Онлайн худалдааны платформ

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 16 | 17 цаг