2021/09/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.64₮
B30
УЛААНБААТАР
17°
|
10°
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
17°
|
09:00
S30
10°
10:00
S26
12°
11:00
S26
14°
12:00
S40
15°
13:00
S40
16°
14:00
S40
17°
15:00
S40
14°
16:00
S40
14°
17:00
S40
13°
18:00
S40
13°
19:00
S40
12°
20:00
S40

"Арбидол эмийн тун хэмжээг тааруулахгүй бол элэг хордуулна. Тиймээс заавал эмчийн заалтаар хэрэглэнэ"

Г.Номин, iKon.mn
2021 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

КОВИД-19 халдвар болон томуу, томуу төст өвчний эмчилгээнд эмчийн заавраар хэрэглэж буй Арбидол эмийн талаар ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө.  

Тэрбээр "Арбидол эмийг өргөн хүрээтэй вирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэж байгаа. Өмнө нь томуу, томуу төст өвчний үед хэрэглэдэг байсан. Цаашдаа ч хэрэглээд явах байх. 

Саяхан коронавирусийн эсрэг өвөрмөц эмчилгээнд хэрэглэж байсныг ерөнхий үйлдэлтэй эмийн жагсаалт руу оруулсан. Ер нь бол коронавирусийн халдварыг эмчлэхээр зориулж гаргасан эм биш. Арбидол эмийг эмчилгээнээс хассан зүйл огт байхгүй. Эмчийн заавар, жороор хэрэглэнэ. Иргэд өөрсдөө дураараа аваад хэрэглэх юм шиг ойлгоод байна. Ямар ч эм, витаминд ч гэсэн хэрэглэж болох хүн, болохгүй хүн байгаа. Жишээлбэл Арбидолыг жирэмсэн хүн хэрэглэж болохгүй. 

ДЭМБ-аас өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг энэ эм л үйлчилнэ гэдгийг хараахан зарлаагүй байна. Тийм үед бид Арбидол гэдэг эмийг зарлаад байж болохгүй. Дэлхий дахинд тогтмол эмнэл зүйн удирдамжууд шинэчлэгдээд явж байгаа. Манай улсын хувьд энэ сарын 6-ны өдөр удирдамжаа шинэчилсэн. Энэ удаагийн шинэчлэлийн онцлог нь Арбидол гэдэг эмийг коронавирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэнэ гэсэн ангиллаас гаргаад ерөнхий ангилал руу оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл Арбидол эмийг коронавирус болон томуу, томуу төст өвчний үед зөвхөн эмчийн заалтаар хэрэглэнэ. 

Бүх эм элгэнд очиж цэвэршдэг. Зарим эмэнд аль нэг эрхтнийг өвөрмөцөөр гэмтээх тохиолдол байдаг. Арбидолын хувьд тун хэмжээгээ тааруулахгүй бол элгийг хордуулах эрсдэл бий. Тийм учраас заавал эмчийн заалтаар хэрэглэнэ" хэмээн тайлбарлалаа.

ВИДЕО ҮЗЭХ:

x