Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Уянгатөгс: IEO-ийн талаарх бидний гомдлыг барагдуулахаар Coinhub бирж ямар нэгэн арга хэмжээ аваагүй

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг mpa.mn

Крипто зах зээлд шинээр нэвтэрч буй IHC койныг анхдагч зах зээлд гарахад Койн-Хаб ХХК биржийн системийн үйл ажиллагаанаас болж хохирсон гэх хэрэглэгчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

IEO /Initial Exchange Offering/ гэдэг нь крипто биржээр дамжуулан койн гаргагчид анхны хөрөнгө оруулалтаа татахыг хэлдэг. 

 
гэрэл зургийг mpa.mn

Иргэн Р.Уянгатөгс: ИX БИТ XXК-аас олон нийтэд IHC (Inflation Hedging Coin) койныг анхдагч зах зээл дээр санал болгож, өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр дотоодын дөрвөн биржээр цэвэр уралдааны зарчмаар зэрэг IEO хийсэн. Бид өнөөдөр Coinhub крипто хөрөнгийн биржээр дамжуулан арилжаа хийхдээ системийн үйл ажиллагаанаас болоод хохирсон 1,600 хэрэглэгчийг төлөөлөн ярьж байна. 

Бидний хувьд Coinhub биржийг сонгон үйлчлүүлсэн бөгөөд тухайн үед койныг худалдаж аваад, мэдэгдэл хүлээн авсан ч хэтэвчээсээ буцаалгасан хэрэглэгчид юм. Ингэж буцаагдсан учраас гомдол гаргасан. Тухайн үед койныг буцаахдаа системийн алдаанаас болоод илүү захиалга бүртгэж авсан гэх хариу тайлбарыг тус биржээс өгсөн.

Бид анхнаасаа Coinhub биржийн давуу талуудыг судалж үзээд хэрэглэгч болж орсон. Тус биржийн систем нь олон улсын тэргүүлэгч биржүүдийн ашигладаг системд суурилдаг. Нэг секундэд 100 мянган гүйлгээг биелүүлэх хүчин чадалтай мөртлөө тухайн өдөр 2,860 хүнийг бүртгэж авахдаа алдаа гаргасан гэдэг нь бидний ундууцлыг хүргэж байгаа юм.

Хязгаартай юм чинь дуусдаггүй юм уу гэж асуухад бид сэтгэл хөдлөлдөө автаад та нарын хэтэвчинд койныг байршуулсан гэх хариулт өгсөн. Сэтгэл хөдлөлдөө автаад койныг байршуулсан  байлаа гэхэд нэгдүгээрт хариуцлагын асуудал яригдах ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар бидний гомдлыг барагдуулахаар Coinhub-ын зүгээс ямар нэгэн арга хэмжээ аваагүй. 

Дээрээс нь тус компанийн зүгээс дахин захиалга авах гэж байна гэсэн буруу мэдээлэл дамжуулсан. Үүнээс болж хэрэглэгчид дахин мөнгөө байршуулж, бусад биржээс худалдаж авах боломжийг үгүй хийсэн тул шударга өрсөлдөөнөөс биднийг хассан гэж үзээд гомдолтой байна" гэв. 

"Койн татаж аваад, буцааж байршуулж байгаа нь өөрөө хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр хэтэвч рүү шууд халдаж буй хэлбэр"

 
гэрэл зургийг mpa.mn

Иргэн н.Ганхуяг "Койн татаж аваад, буцааж байршуулж байгаа нь өөрөө хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр хэтэвч рүү шууд халдаж буй хэлбэр. Бидний хувьд зөвшөөрөл өгөөд койныг буцааж хэтэвчинд байршуулах шаардлагыг тавьж байгаа. 

ИХ Бит ХХК нь Coinhub биржтэй хатуу гэрээтэй. ИХ Бит компанийн зүгээс IEO хийхтэй холбоотойгоор давхцлуудыг шалгана, аудит оруулна гэсэн ч одоогоор нэг ч мэдэгдэл ирүүлээгүй байна. Наймдугаар сарын 26-нд тухайн үед О.Мөнхжин, Б.Гантиг захирал нар Coinhub-д ирээд "аудит оруулна, бүх асуудлыг шийдсэний дараагаар хоёр дахь арилжааг эхлүүлнэ. Шаардлагатай бол хоёр дахь арилжааг хойш нь сунгах боломжтой" гэж мэдэгдсэн. Гэтэл одоогоор нэг ч зүйл нь шийдэгдээгүй. Мөн өөрсдөө есдүгээр сарын 13-наас хоёр дагч арилжааг эхлүүлнэ гээд сошиал дээр маркетинг хийж байгаад гомдолтой байна" гэв. 

Зураг
13 | 16 | 16 цаг