Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Биндэрьяа: Өршөөл үзүүлэх тухай хуульд давхардсан тоогоор 4,938 хүн хамрагдсан

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр болж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилт, шүүхийн шийдвэрийн талаар мэдээллээ. 

"Өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тэгвэл Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх 2021 оны наймдугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд уг хуулийн дагуу гаргасан шийдвэрийг танилцуулж байна гэдгийг ШЕЗ-ийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэрьяа мэдээллийн эхэнд онцлов. 

"Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн

  • 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийт 1,897 ялтныг өршөөн хэлтрүүлж,
  • 5 дугаар зүйлийн 5.1-5.3 дугаар зүйлд зааснаар 499 хүнд холбогдох 425 хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, 
  • 6 дугаар зүйлийн 6.1-6.3 дахь хэсэгт зааснаар 602 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 166 ялтан суллагдаж,
  • 7 дугаар зүйлийн 7.1-7.3 дахь хэсэгт зааснаар 1,061 ялтанд оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасаж,
  • 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 879 хүнд холбогдох 873 хэргийг өршөөн шийтгэлээс чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Дээрх үзүүлэлтээр Өршөөл үзүүлэх тухай хуульд давхардсан тоогоор 4,938 хүн хамрагдсан аж. 

 "Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу насанд хүрээгүй долоон хүн хамрагдаж эдлээгүй үлдсэн ялаас хоёр жилийг хасаж, үлдэх ялаа эдэлж байна"

 
Гэрэл зургийг MPA.mn

ШЕЗ-ийн Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг "Нэмэгдэл ялын шинжтэй оногдуулсан 150 хүнийг эрх хасах нэмэгдэл ялаас, 43 хүнийг ял оногдуулахгүй өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн. Өршөөн хэлтрүүлсэн хэргийг гэмт хэргийн зүйлчлэлээр задалбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1,436 буюу 74 хувийг эзэлж байгаа бол үүн дотроо хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 58.6 хувийг дангаараа эзэлж байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйл. Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох: 

Өршөөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд 499 хүнд холбогдох 425 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  Өршөөн хэрэгсэхгүй болгосон хүнийг насны ангиллаар авч үзвэл

  • 14-17 насны хүүхэд 9 буюу 2.1 хувийг,
  • 18-29 насны иргэд 166 буюу 39.1 хувийг,
  • 30-34 насны иргэд 124 буюу 29.2 хувийг,
  • 35-аас дээш насны иргэд 200 буюу 47.1 хувийг тус тус эзэлж байна.

Хэрэгсэхгүй болгосон хэргийн хувьд нийт хэргийн

  • 58.3 хувийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг,
  • 12.6 хувийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг тус тус эзэлжээ. 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-6.4 Ялаас өршөөн хасах:

Суллагдсан ялтнаас эмэгтэй 16, эрэгтэй 137, насанд хүрээгүй 13 хүн байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн 90, урьд 2 удаа гэмт хэрэг үйлдсэн 58, урьд 3 ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдсэн 16 ялтан байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт насанд хүрээгүй долоон хүн хамрагдаж эдлээгүй үлдсэн ялаас хоёр жилийг хасаж, үлдэх ялаа эдэлж байгаа юм. Уг насанд хүрээгүй долоон хүнээс тав нь Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1/, 2 нь Залилах /Эрүүгийн хуулийн 17.3/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн. 

Урьд нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан нэг ялтан дахин Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан.  Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-6.4 дэх хэсэгт нийт 602 ялтан хамрагдсанаас 166 ялтан нь суллагдаж, 436 ялтан үлдэх ялаа эдэлж байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй долоон хүний ялаас хоёр жилийг өршөөн хассан бол өсвөр насны 13 хүнийг ялаас өршөөн хасаж сулласан. 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйл. Зөрчлийн болон бусад шийтгэлээс чөлөөлөх, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох:

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар нэг хуулийн этгээд, 879 хүнд холбогдох 873 зөрчлийн хэргийг эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрэгсэхгүй болгож, шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн. Үүнээс

  • 37 буюу 4.2 хувь нь эмэгтэй
  • 95.8 хувь нь эрэгтэй хүн байна.

Шийтгэлээс чөлөөлсөн иргэдийг зөрчлийн  төрлөөр нь задалж харуулбал,

  • 296 буюу 33.7 хувь нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил,
  • 412 буюу 46.8 хувь нь мөн хуулийн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчил,
  • 97 буюу 11.03 хувийг Танхайрах зөрчил тус тус эзэлж байгаа " хэмээв.