Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Токио 2020 паралимпад оролцож буй манай тамирчдын байт харвааны тэмцээн өндөрлөв

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: МҮОХ

Пара байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд манай тамирчин Н.Мөнхбаатар цэц сорилоо.

Түүний өрсөлдөгч нь Риогийн олимпын холимог багийн тэмцээний аварга, дэлхийн чансааны 23-т эрэмбэтэй Хятадын Жао Лишю байв. Хожсон нь шөвгийн 16-д шалгарах энэхүү халз харваанд хятад эр 6:0-ээр (27:16, 24:20, 23:20) ялалт байгуулав. Ингэснээр манай байтынхны тэмцээн өндөрлөж байна.

Маргааш манай сүүлийн тамирчид болох Д.Саруултөгс бөөрөнцөг шидэлтээр, З.Ганбаатар буудлагын төрөлд өрсөлдөх болно гэж МҮОХ-ноос мэдээлэв.