Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөрөнгө оруулагчид иргэдийн амьжиргааг дордуулахгүйгээр ажиллах зарчим баримталдаг ч манай төр иргэдээ хохироодог"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Дахин төлөвлөлтөөр далимдуулж иргэдийн газрыг төр дээрэмдэж буй асуудлаар "Дахин төлөвлөлт-Иргэний оролцоо" эвслээс мэдээлэл хийлээ.

Иргэн н.Оюунтөгс: Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалттайгаар гэр хороололд дэд төвүүд байгуулж байгаа. Тэдгээр дэд төвүүдийг байгуулах явцад Монгол Улсын төрийн байгууллагууд иргэдээ хохироодог. Жишээ нь, 2016 онд нэг м.кв газрын 60 мянган төгрөгөөр үнэлсэн байдаг. Гэтэл Азийн хөгжлийн банкны төлөвлөгөөнд нэг м.кв газрыг 80 мянган төгрөгөөр үнэлэхээр заасан байсан. Газрыг нь төлөвлөснөөс хямд үнэлсэн учир иргэд нэгдээд Азийн хөгжлийн банкны хяналтын албанд гомдол гаргаж, нэг м.кв-ийг нь 80 мянган төгрөгөөр үнэлүүлж шийдвэрлүүлсэн.

 

Гаднын банкууд хөрөнгө оруулалт хийхдээ иргэдийн амжиргааг дордуулахгүйгээр ажиллах зарчимтай байдаг. Гэтэл Монгол Улсын засаг, захиргаа нь иргэдээ хохироодог.

Иргэдийг хохироож байгаа асуудлаар шат шатны төрийн байгууллагад ханддаг ч тоодоггүй. Тухайлбал, дэд төвийг байгуулахтай холбоотой замын зураг төслийг буруу хийснээс айлуудын хашааны газартай давхцах зэрэг асуудал үүссэн. Энэ талаар мөн л Азийн хөгжлийн банканд хандан, аудит хийлгэж, 60 айлын хашаа байшинг худалдаж авах, засаж сэлбэх нөхөн төлбөрийг өгүүлэхээр болсон.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Жанжны бүлэг” нөхөрлөлийн тэргүүн н.Оюунсүрэн: 2013 оноос дахин төлөвлөлт хэрэгжиж эхэлсэн. Манай хорооны тодорхой хэсэг гэр хорооллыг дахин төлөвлөх төсөлд хамрагдсан учир “Жанжны бүлэг” иргэдийн нөхөрлөлийг байгуулсан.

 

Манай нөхөрлөл нь иргэдийн эрх ашгийг хамгаалж, хууль зүйн мэдлэг олгох чиглэлд ажилладаг. Бид БЗД-ийн 12 дугаар хорооны оршин суугч, газар эзэмшигчдийг нөхөрлөлдөө нэгдэхийг уриалж урилга тараасан. Гэтэл биднийг иргэдийн газрыг үнэгүйдүүлж, залилан мэхэлж байгаа мэтээр Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газраас гүтгэж байна. Энэ асуудлаар бид хуулийн байгууллагад хандаж, нэр хүндээ сэргээлгэнэ.