Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэ хичээлийн жилд Оюутны хөгжлийн зээлийг 4,800 суралцагчид олгоно"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Боловсролын зээлийн сантай холбоотой мэдээллийг тус сангийн удирдлагууд өнөөдөр танилцууллаа.

Боловсролын Зээлийн Сангийн Захирал Ж.Ариунболд "Дипломын эргэн төлөлттэй холбоотой асуудлыг тайлбарлая. Монгол Улсад 1996-2016 он хүртэл өнөөдрийн “Оюутны хөгжлийн зээл” нь хөнгөлөлттэй зээл нэртэйгээр оюутнуудад олгогддог байсан. Өөрөөр хэлбэл, дотоодын их, дээд сургуулиудад суралцаж буй оюутнууд дипломоо Боловсролын зээлийн санд өгөөд зээл авдаг байсан. Харин гадаад зээл нь үл хөдлөх хөрөнгө барьцаанд тавьж зээл авдаг байв. 1996-2016 оны хооронд Боловсролын зээлийн сангаас 40 гаруй тэрбум төгрөгийг 30 мянга орчимд оюутны хөнгөлөлттэй зээл олгосон. Одоо тус санд дотоодын их, дээд сургууль төгссөн сурагчдын 13,650 ширхэг диплом байгаа тул энэ хүмүүс дипломоо авахыг уриалж байна.

Харин Оюутны хөгжлийн зээлийн тухайд 2021-2022 оны хичээлийн жилд

  • Оюутны хөгжлийн зээлийг шинээр олгохдоо зөвхөн Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх 35 чиглэлийн мэргэжлээр суралцагсдад олгоно.
  • Өмнөх хичээлийн жилүүдэд Оюутны Хөгжлийн Зээлд хамрагдаж байсан суралцагсдад мэргэжлийн чиглэл харгалзахгүй зээл олгоно.

Оюутны хөгжлийн зээлийн санхүүжилт болох 7.2 тэрбум төгрөгийг дунджаар 4,800 оюутанд олгох боломжтой. Оюутны хөгжлийн зээлийг улирал тутмаар олгодог. Өөрөөр хэлбэл, хичээлийн жилийн нэг улирлын дундаж төлбөр 1.5 сая төгрөг гэж тооцвол 4,800 оюутанд зээл олгох урьдчилсан тооцоолол бий" гэлээ. 

Хүснэгт 1. Хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн диплом:

ТӨГСӨГЧИД

ТӨЛБӨР ТӨЛӨХ ЭСЭХ

2003-2004 оны хичээлийн жилээс өмнөх

 /бакалавр/

Төлбөрөөс бүрэн чөлөөлөгдсөн

2007-2008 оны хичээлийн жилээс өмнөх

/бакалавр, магистр, доктор/   

Чөлөөлөгдөх болзол хангасан тохиолдолд төлбөрөөс чөлөөлөгдөнө

2008-2009 оноос хичээлийн жилээс

Хойших

/бакалавр/

Төлбөрөө заавал төлнө

Харин буцалтгүй тусламжийг

  1. Бүтэн өнчин
  2. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч
  3. Эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч
  4. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
  5. Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч
  6. Нэг өрхийн 3 суралцагч нь дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа өрхийн 1 суралцагч
  7. Төрийн өмчийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд сувилагч мэргэжлээр элсэгч
  8. Цаатан өрхийн суралцагчдад олгоно” хэмээн тэрбээр нэмж хэлэв.