Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Теле хичээлийн хүртээмж нийслэлд 65%, орон нутагт 53%-тай байжээ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ҮСХ болон НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа+”-г гүйцэтгэж байгаа ажээ.

Судалгааны үр дүнгээс харахад хөдөө, орон нутгийн 10 хүүхэд тутмын дөрөв нь теле хичээлд хамрагдаагүй байна. Мөн сурагчдын дөнгөж 6 хувь нь зөөврийн болон суурин компьютерыг цахим сургалтад ашиглажээ. 

ЕБС-ийн нийт сурагчдын 46.7 хувь нь нийслэл Улаанбаатар хотод, 53.3 хувь нь орон нутагт суралцаж байгаа юм. Улсын дүнгээр нийт өрхийн 76 хувь интернетэд холбогдсон бөгөөд энэ тоо нийслэлд 89 хувь, орон нутагт 58 хувьтай байна. 

Харин теле хичээлийн хүртээмж нийслэлд 65 хувь, орон нутагт 53 хувьтай байжээ.

Танхимын сургалт эхэлбэл сургуульдаа явах хүсэлтэй байгаа эсэх талаар судалгаанд оролцогчдоос/18-аас дээш насны иргэд/ тодруулахад 91 хувь нь "тийм", 4 хувь нь "үгүй", 3 хувь нь "мэдэхгүй" гэсэн бол 2 хувь нь хариулаагүй байна. 

Цахим хичээлийн хүртээмж улсын хэмжээнд ямар түвшинд байсан, орон нутаг болон хотод байгаа хүүхдүүд цахим хичээлд хэр ялгаатай түвшинд хамрагдсан, танхимын сургалт эхлэх талаар эцэг, эхчүүд болон сурагчид ямар хүлээлттэй байгаа талаарх судалгааны дүнг энэхүү видеоноос хүлээн авч үзнэ үү.

https://fb.watch/7D5gT-DlP7/