Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөрхангайн Уянга сумын 12 эмэгтэй багш хөдөлмөр зуслангийн байшингаа 14 хоногийн дотор барьжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
БШУЯ

Өвөрхангай аймгийн Уянга сумын нэгдүгээр сургууль 65 багш ажилтан, 613 сурагчтай. Тус хамт олон санаачилга гарган дэргэдээ Хөдөлмөр амралтын зуслан байгуулжээ.

Өмнө нь таван гэр барьж зуслангаа ажиллуулдаг байсан бол хуучин дотуур байрны барилгыг буулгаж өөрсдийн хүчээр зөөж, өргөжүүлсэн байна.

Битүүт дэх зусланг хоёр эрэгтэй багшийнхаа зааварчилгаагаар 12 эмэгтэй багш 14 хоногийн хугацаанд өөрсдөө барьжээ. Уг зуслан нь 18х8 хэмжээтэй сургалтын танхим, сурагчид амрах 4 байшинтай аж.

БШУЯ

Хөл хорионы үеийн сурагчдын хоцрогдлыг арилгах, ЭЕШ-д сурагчдаа бэлтгэх зорилгоор хөдөлмөр амралтын зусландаа зуны улиралд хичээллэсэн байна.

Сумын төвд түргэвчилсэн шинжилгээ өгсөн сурагчид зусландаа тодорхой хугацаагаар вакум сургалтад хамрагдаж байжээ. Ингэж сургалт зохион байгуулахдаа хотын төвөөс чадварлаг багш нарыг ч урьжээ. 

Мөн сурагчид зусланд амрахдаа үнээ туших, ивэлгэх, саах, үхрийн зэл цэвэрлэх, сүү хөөрүүлэх, тараг бүрэх, ааруул тавих, малын зүс таньж нүдлэх чадваруудыг малчны хотонд  эздээс нь суралцсан байна.