Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын анхны бизнесийн салбарын нэгдсэн сайт I-Expert.mn үүдээ нээлээ”

Т.Саран, iKon.mn
2021 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
I-expert.mn

“Ай Эксперт Крейтив Медиа” ХХК нь орчин үеийн дэвшилтэт технологи, шинэ өнгө төрх бүхий Монголын анхны бизнесийн салбарын нэгдсэн платформ I-Expert.mn вэб сайтыг зах зээлд танилцуулж байна.

Бид бизнесийн байгууллагуудын мэдээ мэдээлэл, зар сурталчилгааг мэргэжлийн түвшинд  олон нийтэд хүргэхээр зорин ажиллаж буй.

Ингэснээр хэрэглэгч болон харилцагч байгууллагуудын цаг хугацааг хэмнэх, үр бүтээлтэй харилцааг бий болгож цахим бизнес эрхлэх боломжийг олгож байна.

Орон зай, байршил харгалзахгүйгээр контент дамжуулах суваг болох Facebook, Youtube, Instagram зэрэг хаягтай маш сайн уялдаж, бизнес эрхлэгч, хэрэглэгчдэд зориулсан анхны вэб сайт гэдгээрээ давуу талтай.

Аж ахуйн нэгж, байгууллагуудын маркетинг, борлуулалтын өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдийг бизнесийн нэгдсэн мэдээллээр хангах нь бидний эрхэм зорилго юм.

Бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлж, үр өгөөжтэй ажиллахыг хүссэн хүн бүр, байгууллага хамт олон бүрт бидний хаалга үргэлж нээлттэй.

Цаашдын үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, олон төрлийн дэвшилтэт үйлчилгээг танд санал болгох болно.

Бидэнтэй холбогдох хаяг: I-Expert пэйж хуудас болон  i-expert.mn вэб сайтад та бүхнийг зочлохыг урьж байна.