Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ховд, Баян-Өлгий, Дорнод аймагт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,566 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Үүний 1,224 нь буюу 78 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Шинээр илэрсэн халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр нь харвал өнгөрсөн хоногт Ховд аймагт хамгийн олон буюу 267 хүн шинээр халдвар авчээ.

Ингэснээр тус аймагт бүртгэгдсэн нийт тохиолдол 4,902 болж нэмэгдэв.

Түүнчлэн Баян-Өлгий аймагт 121, Дорнод аймагт 111, Дархан-Уул аймагт 74, Өвөрхангайд 90, Сэлэнгэд 86, Хөвсгөлд 65, Говь-Алтайд 52 тохиолдол бүртгэгдсэн бол бусад аймагт 50-аас доош тохиолдол бүртгэгджээ.

Орон нутагт халдвар нэмэгдсээр 71,039 боллоо.

Коронавируст халдварын тархалт есдүгээр сарын дундуур оргил үедээ хүрч болзошгүй гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Мөн манай улсад дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, амны хаалтаа тогтмол зүүн, хүн хоорондын зайгаа баримтлахыг Эрүүл мэндийн яамнаас уриалж байна.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол аймаг тус бүрээр: