Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын түүхэнд анх удаа цагаан арьстнуудын нийт хүн амд эзлэх хувь хэмжээ буурчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт АНУ-ын засаг захиргаа хүн амын тооллогын шинэ тоо баримтыг танилцуулжээ.

Сүүлийн тооллогын дүнгээс харвал 2010-2020 оны хооронд тус улсын латин биш цагаан арьст хүн амын тоо түүхэндээ анх удаа буурсан байна.

Харин Ази гаралтай болон Испани хэлтэн хүн амын тоо хамгийн ихээр өсжээ.

АНУ-ын хүн амын хамгийн том бүлэг болох латин бус цагаан арьстнуудын тоо өнгөрсөн арван жилийн хугацаанд 8.6 хувиар буурч, нийт хүн амын 57.8 хувийг эзлэх болсон нь түүхэнд байгаагүй доод хэмжээ юм.

Энэ хугацаанд өнгөт арьст хүн амын тоо 276 хувиар өсөж, 2010 оны 9 саяас 33.8 сая болж нэмэгджээ.

АНУ-ын хамгийн том муж болох Калифорнид анх удаагаа испани хэлтнүүд хүн амын хамгийн том бүлэг болж, нийт хүн амын 39.4 хувьд хүрсэн байна. 

Өөр нэг том муж болох Техаст испани хэлтнүүд хүн амын 39.3 хувьд хүрсэн нь цагаан арьстнуудын 39.7 хувьтай бараг тэнцжээ.

Үүнээс гадна өнгөрсөн 10 жилийн хугацаанд АНУ-ын хүн амын өсөлт 1930-аад оны их хямралын жилүүдээс хойш хамгийн их удааширсан байна.

2010-2020 оны хооронд тус улсын хөдөө орон нутгийн ихэнх хэсэгт хүн амын тоо буурсан бол том хотуудад л өсөлт ажиглагджээ.

Нью Йорк, Лос Анжелес, Чикаго, Хьюстон, Финикс нь оршин суугчийн тоогоор АНУ-ын хамгийн том таван хот болсон байна.

Тэдгээрээс Финикс хотын оршин суугчдын өсөлт хамгийн өндөр байж, Филадельфи хотыг топ таваас шахан гаргажээ.

Хүн амын тооллогын шинэ үр дүнд үндэслэн АНУ-ын мужууд конгрессын сонгуулийн тойргийг шинэчлэн тогтоох юм.

 

Эх сурвалж: Reuters