Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Зуслангийн бүсийн 46 байршилд орц, гарцыг чөлөөлжээ

ikon.mn
2021 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн зуслангийн бүсийн орц, гарцыг чөлөөлөх ажил үргэлжилж байна.

Тухайлбал Гоодой, Шаргаморьт, Хуурай мухар, Хандгайтын богино, Хандгайт, Санзай, Сэлбэ, Бэлх, Зүрх-Уул, Арсогоот, Яргайтын богино, Зуунмод, Жигжид, Өвөр Гүнт, Майхан толгойн зуслангийн нийтийн эзэмшлийн зам талбайд явган хүний зам хааж, хашаа сунгасан, орц, гарц хаасан, зөвшөөрөлгүй хашаа барьсан, үерийн далан дээр шороо асгаж зөвшөөрөлгүй буусан зэрэг зөрчлийг арилгуулж, нийт 46 байршилд  орц, гарцыг чөлөөлжээ.

Газар чөлөөлөлтийн ажлыг Нийслэлийн Байгаль орчны газар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба хамтран зохион байгуулж байна.

Зуслангийн бүсэд иргэд чөлөөтэй нэвтэрч амарч зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, ой хээрийн түймэр болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламжийн автомашин чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх тухай Хотын даргын захирамжид тусгасан байдаг юм.

                                     

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс