Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

О.Энхмаа: Түлэнхийн төвийг яаралтайгаар КОВИД-19-ийн эмнэлэг болгон ашиглахыг тулган шаардаж байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Түлэнхийн төвийг ашиглалтад оруулж, КОВИД-19-ийн эмнэлгийн зориулалтаар ажиллуулахыг шаардан иргэн О.Энхмаа өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Иргэн О.Энхмаа "Түлэнхийн эмнэлгийн талбайн 60 хувь нь дээрэмчдийн гараар орсон. Одоо талбайн 40 хувьд нь гурван блок баригдаж, 95-97 хувийн гүйцэтгэлтэйгээр үргэлжилж байна. С блок нь хувийн орон сууц баригдаж байгаа юм. 

Энэхүү эмнэлгийг яаралтайгаар КОВИД-19-ийн эмнэлэг болгон ашиглахыг Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын дарга нараас шаардан, тулган шаардах бичиг хүргүүлж байгаа. Шаардлагын хариуг ажлын тав хоногт багтаан өгөхийг мөн шаардаж байгаа юм.

Түлэнхийн төвийг барих хөрөнгө оруулалт хангалттай хийгдсэн. Кувейтын Засгийн газраас 22.4 тэрбум төгрөг, Монгол Улсын Засгийн газраас 2012 онд 3.8 тэрбум төгрөг мөн ОХУ-аас ч хөрөнгө оруулсан. 40, 50 тэрбум төгрөг зарцуулаад 10 жил болж байгаа энэ эмнэлгийн талбайн 60 хувь нь хулгайлагдсан. Энэ шударга бус асуудлыг цэгцлэх шаардлагатай" гэлээ.

ФОТО: