2021/07/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.63₮
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
22°
|
16°
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
08:00
S30
16°
09:00
S30
18°
10:00
S30
20°
11:00
S30
22°
12:00
S30
23°
13:00
S30
25°
14:00
S30
26°
15:00
S30
26°
16:00
S30
26°
17:00
S30
25°
18:00
S30
24°
19:00
S26
22°

Петровис ХХК: МЭДЭГДЭЛ

ikon.mn
2021 оны 7 сарын 22
iKon.MN

Мэдэгдэл

Өнөөдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн “Чулуут” нэртэй газраас Петровис компанийн Шатахуун түгээх станцын агуулахын 50 тонны шатахуун хадгалах савнаас хүний цогцос олдсон гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтэллээ. Юуны өмнө эрдэнэт хүний амь нас эрсдсэн энэхүү үйл явдалд бид бүхэн гүнээ харамсаж буйгаа илэрхийлж байна.

Тухайн цогцос олдсон гэх шатахуун хадгалах сав нь Петровис компанийн өмч биш бөгөөд Дорнод аймагт байрлах манай агуулахын хамааралд байдаггүй болохыг албан ёсоор мэдэгдье. Энэхүү шатахуун хадгалах сав нь социализмын үед улсын өмч байгаад одоо ашиглагдахаа больсон гэх албан бус мэдээлэл байгаа юм. НИК компанийн ашиглагдахгүй болсон, татан буугдсан хуучин агуулахын хашаатай ойролцоо байсныг манай компанитай холбон тайлбарлаж байгаад бид харамсаж байна.

Хэрэг явдлыг тодорхой болгохоор Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийнхан ажиллаж байгаа тул та бүхэн мэдээлэлд үнэн бодитоор хандахыг хүсье.  

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x