Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Түрээслээд өмчлөх орон сууцыг эмнэлгийн ажилчдад хэрэгжүүлж өгөөч гэж хүсмээр байна"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Төв талбайд суулт зарлаад буй эрүүл мэндийн салбарынхантай Төрийн ордонд уулзаж байна. 

Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төвийн эмнэл зүйн зохицуулалтын албаны эмч н.Дариймаа "Манай эмнэлэг хоёрдугаар сарын 7-ноос эхлээд батлагдсан тохиолдлуудыг авч эмчилсэн.

Өнөөдрийн байдлаар 10 мянган гаруй хүнийг эмчлээд байна. Төрсөн 450 эхийг эмчилж байгаа. Цахимжих асуудал эрүүл мэндийн салбарт зайлшгүй хэрэгтэй байна. Эмнэлгийн эдгэрсэн гэдэг магадлагааны хувьд асуудал гардаг.Өдөрт 100 гаруй хүн эмнэлгээс гарахад эргээд тухайн тооны хүнийг эмнэлэгт хүлээж авдаг.

Эмнэлгийн ажилчдын хүний нөөц дутагдалтай. Түрээслээд өмчлөх орон сууцыг эмнэлгийн ажилчдад хэрэгжүүлж өгөөч гэж хүсмээр байна" гэлээ. 

Уулзалтын үеэр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар "Даатгалын санхүүжилттэй холбоотой асуудал эрүүл мэндийн салбарын бүх байгууллагад бий. Боломжит санхүүжилтийн хүсэлтээ өгөөд гүйцэтгэх санхүүжилт авахгүй хугацаа алдах асуудал бий. Энэ тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн санхүүжилтийг шуурхай өгвөл бид зохион байгуулалт хийх боломжтой гэж харж байна.

Батлагдсан тохиолдол болон ойрын хавьтал болсон тохиолдолд эрүүл мэндийн ажилчдын үндсэн цалинг хасаж тооцохгүй байгаа. Акттай байхад нь цалинг нь хасах үндэслэл байхгүй.

Бүх л байгууллага үндсэн цалингаа өгч байгаа болов уу гэж бодож байна. Хүний нөөцтэй холбоотой дутагдал эрүүл мэндийн байгууллагад их байна. Резидент эмч нараа дайчлуулсан ч ийм дутагдал байгаа" гэв.  

Хэзээ ч байгаагүй санхүүжилт эрүүл мэндийн салбарт тавигдсан

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын төсөвт урьд өмнө нь хэзээ ч байгаагүй санхүүжилт эрүүл мэндийн салбарт тавигдсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаан дахь нийт санхүүжилтийг өмнөх 30 жилтэй харьцуулахад адилхан хэмжээний санхүүжилт гарна. Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон. Тиймээс та бүхэн дотооддоо энэ асуудлаа ярих хэрэгтэй.

Бусад салбарынхан ч гэсэн хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Онцгой байдлынхан, мэргэжлийн хяналт, цагдаа орон нутагт ажиллаж байгаа хүмүүс ийм зүйл яриагүй.

Тэд харин ч эрүүл мэндийн салбарынхан биднээс хүнд нөхцөлд ажиллаж байгаа бид тэсээд гарна гэж байгаа юм. Үүнийг эрүүл мэндийн салбарынхан бодох хэрэгтэй" гэв. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/254604469337314