Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндийн салбарын ажилчдад урамшуулал олгохоор 45 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргахаар болсон

Т.Саран, iKon.mn
2021 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв талбайд суулт зарласан  эрүүл мэндийн салбарынхантай Төрийн ордонд уулзаж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Вакцинжуулалтад гэхэд бид 300 орчим тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд зарцуулсан. Шинжилгээнд өдөр тутамд 500 сая төгрөг зарцуулж байгаа.

Даатгал болон улсын төсөв нийлээд 735 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг эрүүл мэндийн салбарт олгохоор болж байгаа. 13 мянга, мөн бусад эрүүл мэндийн салбарын ажилчдад мөнгөн хэлбэрийн урамшуулал олгохоор болсон.  Үүнд шаардлагатай 45 тэрбум төгрөгийн нэмэлт зарцуулалтыг улсын төсвөөс гаргахаар болсон.

Цар тахлын үеийн эм тариа бусад тоног төхөөрөмжийн санхүүжилтийг улсын төсвөөс гаргана. PCR шинжилгээнд 125 тэрбум төгрөгийг төлөвлөж байна. Нэмэлтээр 2,000 орыг дэлгэхэд шаардлагатай 110 тэрбум төгрөгийг гаргах нь зүйтэй гэж улсын төсөв баталсан.

Улстөр байвал Ерөнхий сайдтай хийх хэрэгтэй. Арайхийн тогтож байгаа улстөрийг Эрүүл мэндийн салбарынхан дээр хийж болохгүй. Вакцины асуудлаар би нэр зарласан. Цаашид ийм байдлаараа байвал нэрийг нь зарлана.

Эрүүл мэндийн салбартай холбоотой улс төржилтийн асуудлыг таслан зогсоохын тулд хатуу арга хэмжээг авах болно" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/254604469337314