2021/07/31
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.12₮
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
00:00
S29
12°
01:00
S29
11°
02:00
S29
10°
03:00
S31
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
10°
08:00
S30
13°
09:00
S30
15°
10:00
S30
17°
11:00
S30
18°

Windows системээ яаралтай шинэчлэхийг Майкрософт компани анхаарууллаа

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг

Windows үйлдлийн системд нь ноцтой аюул учруулах “цоорхой” гарсантай холбоотой программaa яаралтай шинэчлэхийг Майкрософт компани өөрийн хэрэглэгчдэд анхааруулжээ.

“PrintNightmare” нэртэй уг цоорхой нь Windows Print Spooler үйлчилгээнд илэрсэн бөгөөд хакерууд үүнийг ашиглан компьютерт бүрэн эрхтэйгээр нэвтрэн программ суулгах, мэдээлэл устгах, шинэ хэрэглэгч үүсгэх зэргээр хохирол учруулж болох гэнэ.

Windows 10 системээс гадна хуучин Windows 7 системд ийм цоорхой гарсан байна.

Хэдийгээр Майкрософт Windows 7 системийн хөгжүүлэлт, шинэчлэлтийг өнгөрсөн оноос эхлэн зогсоосон ч “PrintNightmare” цоорхойд зориулж программын шинэчлэл гаргаснаас харвал ямар аюул тулгарсан нь тодорхой байна.

Үүнээс гадна Windows Server 2016, Windows Server 2012 системүүдэд зориулсан шинэчлэлтийг ойрын үед гаргахаар болжээ.

Харин шинэ үйлдлийн систем Windows 11 нь энэ удаагийн аюулд нэрвэгдээгүй байна. Энэхүү системийг зах зээлд албан ёсоор гаргаагүй, одоогоор зөвхөн хөгжүүлэгчид туршилтын хувилбарыг нь хэрэглэж байгаа юм.

Зургаан жилийн өмнө зах зээлд нэвтэрсэн Windows 10 систем дэлхий даяар 1.3 тэрбум орчим компьютер дээр ажилладаг байна.

 

Эх сурвалж: CNN

 

x