Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Дөрөв дэх ээлжийн 30,420 тун Pfizer вакцин Монгол Улсад буулаа"

А.Намуун, iKon.mn
2021 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн эсрэг Pfizer вакцин нэмэгдэж ирсэн байна.

Энэ талаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас "Pfizer/Comirnaty/ вакцины дөрөв дэх ээлжийн 30,420 тун вакцин МИАТ ТӨХК-ийн нислэгээр өчигдөр орой Монгол Улсад буулаа. 

Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2.5 сая Pfizer/Comirnaty/ вакцины 285,300 тунг ийнхүү хүлээн аваад байна.

Өмнө нь

  • Зургаадугаар сарын 16-нд 84,240 тун
  • Зургаадугаар сарын 23-нд 85,410 тун 
  • Зургаадугаар сарын 30-нд 85,410 тун вакциныг тус бүр хүлээн авсан.

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд гарын үсэг зурсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн Сан хэрэгжүүлж байна" хэмээн мэдээллээ.