Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Консерваторийн талбайд Боловсролын үнэлгээний төвийн барилга барихыг эсэргүүцсэн багш нар болон удирдлагын тайлбар

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Консерваторийн хашаанд Боловсролын үнэлгээний төвийн байрыг барих гэж байгааг тус сургуулийн багш нар эсэргүүцэж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. 

Тус сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн н.Зоригоо "Би 36 жилийн турш энэ сургуульд ажиллаж байна. Энэ хугацаанд ийм хэмжээний булхай огт гарч байгаагүй. Газрыг нь яаж тэлэх вэ гэдэгт л анхаарах ёстой болохоос биш газар дээр нь өөр байгууллагын барилга барих тухай асуудал байж болохгүй. 

Бид үүнийг яавч хүлээн зөвшөөрөхгүй, тэмцлийн хурц хэлбэрийг сонгох болно" гэлээ.

Мөн эсэргүүцлээ илэрхийлж буй багш нарын төлөөлөл "Боловсрол, шинжлэх ухааны яам бодлогыг тодорхойлж, боловсролын салбарыг хэрхэн хөгжүүлэхэд анхаарах ёстой. Улсдаа ганцхан Консерваторийг улам хөгжүүлж, чадавхжуулахын төлөө ажиллахын оронд яагаад байр руу нь дайрч байгаа юм бэ" хэмээн байр сууриа илэрхийлж байв. Түүнчлэн багш нарын хэлж буйгаар сургуулийн захирал нь Удирдах зөвлөлдөө хангалттай мэдээлэл өгч, хурлаар хэлэлцээгүй хэр нь дур мэдэн шийдэж байгаад сэтгэл дундуур байгаа аж.

Харин багш нарын энэхүү эсэргүүцлийн хариуд тус сургуулийн удирдлагын зүгээс дараах тайлбарыг хийлээ.

"Монгол Улсын Консерваторийг кампустай болгох зохион байгуулалтыг жил тутамд хийхээр төлөвлөсөн"

 
Гэрэл зургийг mpa.mn

Сургууллийн удирдлагаас "Нэг ээлжиндээ 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийг манай сургуулийн баруун хойд хэсэгт барина. Түүний наад талд Боловсролын үнэлгээний төвийн байрыг циркийн сургууль барих гэж байсан хэсэгт барья гэж байгаа юм. 

Циркийн сургууль нь 20 орчим багш, 30 гаруйхан суралцагчтай бөгөөд сургуулийн байрыг барихад 20 тэрбум төгрөг төсөвлөж байсан нь УИХ-ын чуулганд хоёр удаа ороод хойшилсон. Цирк бол жирийн танхимын сургалт биш юм. Иймд БҮТ-ийн биеийн тамирын хэсгийг салгаж аваад Дашчойлин хийдийн хажууд байрлах циркийн сургуулийг хоёр дахин хүчитгэж, өндөрлөөд нарийн мэргэжлийн сургууль болгохоор төлөвлөж байгаа.

Үүний даргаа Монгол Улсын Консерваторийг кампустай болгох зохион байгуулалтыг жил тутамд хийхээр төлөвлөсөн юм. Багш ажилтнууд, төгсөгчид санаа зовж байгаа нь зөв. Гэхдээ энэ бол төртэйгөө хамтран хийж байгаа ажил. Баталгаа нь төр юм.

Манай сургуулийн барилгын насжилт дуусаж байгаа. Дахин төлөвлөлтийг хийх шаардлагатай. Төслийг цуцлахад маш амархан. Гэхдээ багш ажилтнууд, сурагчдынхаа амь нас, эрүүл мэндийг эн тэргүүнд бодолцох ёстой. Энэ барилга газар хөдлөлтийн 4 баллын чичирхийлэлд нурах эрсдэлтэй байгаа" хэмээх тайлбарыг өглөө.

Монгол Улсын Консерватори, Хөгжим бүжгийн дунд сургууль нь нийтдээ 25,000 м.кв талбайтай бөгөөд үүний 5,000 м.кв газарт БҮТ баригдахаар төлөвлөгджээ.

ФОТО: 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг