Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Тэмүүлэн: Боловсролын салбарыг улстөрөөс ангид байлгах хуулийн төсөл боловсруулсан

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Ингэснээр гишүүдийн 53.7 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Тогтоолын төсөлд Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумдын нутаг дахь Далтын нуруу, Шаргачны голын ай савын зарим хэсгийг байгалийн нөөц газарт хамруулснаар талбайн хэмжээ 54.7 га орчим талбайгаар нэмж, тус газарт үйл ажиллагаа явуулж байгаа ашигт малтмалын зөвшөөрлийг цуцлах аж. 

 Өндөр-Улаан сумын Азарга багийн Шаргачны голын дагуу Далтын нуруу орчим ураны орд байдаг тул ашигт малтмал хайх, олборлох, байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын ус бохирдуулах зэрэг сөрөг үр дагавар гарч, нуггийн оршин суугчдын эрх ашгийг хөндөж болзошгүй нөхцөл байдал бий болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ.

Үргэлжлүүлэн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.

Уг хуулийн төсөл нь 31 зүйлтэй бөгөөд хуулийн зорилго нь таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацыг хөгжүүлэх, үрийн шударга худалдааг төлөвшүүлэх, таримал ургамлын генетикийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, шинэ сорт бүтээхийг дэмжих, таримал ургамлын гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ

Хуулийн төслийн зарчмын зөрүүтэй 60 саналаар санал хураалт явуулж байна.

 

Зураг
13 | 16 | 16 цаг