Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Наймдугаар сарын 31-н хүртэл хязгаарлалтад байгаа 10 төрлийн үйл ажиллагааг нээх эсэхийг шат дараатай шийднэ"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд мөрдөх Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31-н хүртэл сунгасан.

Энэ хугацаанд 18 салбар чиглэлийн үйл ажиллагааг хязгаарласан хэвээр байх эсэхийг УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзоригоос тодруулахад "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31-н хүртэл сунгасныг хатуу хөл хорио тогтоож, ААН-үүдийг хаасан хэвээр байна гэх буруу ойлголт үүсжээ.

2020 оны өдийд бид хэвийн амьдралаар амьдарч байхад ч Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хэрэгжиж байсан.

Манайд бизнес, нийгмийн нийт 89 төрлийн үйл ажиллагаа бий. Үүнээс 10 орчим төрлийн үйл ажиллагааг хязгаарласан.

Засгийн газрын зүгээс аль болох хатуу хөл хорио тогтоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ баримталж, эдийн засгаа нээлттэй байлгах бодлого баримталж буй.

Өнөөдрийн байдлаар 79 төрлийн үйл ажиллагаа хэвийн горимоор ажиллаж байгаа. Харин үлдсэн 10-аад төрлийн үйл ажиллагааг УОК-ын 41 дүгээр журмаар хэрхэн шат дараатай нээхийг шийднэ.

Өөрөөр хэлбэл, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хаалттай байгаа 10 төрлийн үйл ажиллагааг наймдугаар сарын 31-н хүртэл тас хорьж, хязгаарлана гэсэн үг биш гэдгийг онцолмоор байна.

Долдугаар сарын 4-нд амралтын газар, фитнесс, саун зэрэг үйл ажиллагааг хязгаарласан хугацаа дуусна. Тиймээс долдугаар сарын 4-нөөс хаалттай байгаа салбаруудаас нээх эсэх асуудлыг шийднэ.

ЭМЯ-наас амралтын газруудыг нээх санал оруулж ирсэн. Үүнийг НОК болон орон нутгийн Засаг дарга зэрэг шат шатны хүмүүсээс саналыг аваад тухайн үед шийдэх юм” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/336006111300827